Орон нутаг
Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгээс ЗУРГААН хүн эдгэрч гарлаа
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминБаянгол дүүргийн 6-р хорооны 65, 43А, 57-р байранд коронавирусийн халдвар голомтлон гарлаа. Энэ орчим Ачтан эмнэлгийн ажилчдын байр байдаг юм байна. Тиймээс Баянгол дүүргийн 5, 6-р хороонд голомтын илрүүлэг хийх шинжилгээг өчигдөр оройноос эхлүүлжээ.
Улаанбаатарт батлагдсан тохиолдол 571 болж, орон нутагт халдвар бүртгэгдээгүй. Сүүлийн 24 цагт долоон хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Үүний зургаа нь Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байсан.
Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1395, үүнээс 896 буюу 64.2 нь эмчлэгдэж эдгэрсэн. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 488 хүн эмчлүүлж байна. Үүнээс биеийн байдал маш хүнд 3, хүнд 12, хүндэвтэр хүн 150, хөнгөн хүн 323 байна хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.