Дэлхий

АНУ-ын Конгресс Жо Байдены ялалтыг баталгаажуулж, 46 дахь Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрлөө

Нийтэлсэн

АНУ-ын Конгрессын өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг дахин тоолж, Жо Байдены ялалтыг баталгаажууллаа. Ингэснээр Жо Байден АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч болох бүрэн эрх нь бүрдэж байна.

Дональд Трампыг дэмжигчид Конгрессын ордонд дайран орсны улмаас санал хураалтын дахин тооллого түр хугацаанд хойшлоод байсан юм. Эмх замбараагүй байдлын үеэр дөрвөн хүн амиа алдаад байна.

Дональд Трампын хувьд сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд байна. Хэдий тийм боловч нэгдүгээр сарын 20-ны өдөр тайван байдлаар ажлаа хүлээлгэж өгнө гэдгээ онцолжээ.

Exit mobile version