Бидэнтэй нэгд

Ерөнхийлөгч

Ерөнхийлөгч өрх бүрд САЯ ТӨГРӨГ өгөх тогтоолын төсөл өргөн барилаа

Нийтэлсэн

Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төсөл өргөн барилаа.

Тодруулбал, өрх бүрд нэг сая төгрөгийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан байна.

Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг 9 сарын турш хязгаарласан, нийт 38 хоног бүрэн зогсоосон зэргээс үүдэн айл өрхүүдийн амьжиргаагаа залгуулдаг орлого нь тасалдах, огт орлогогүй болох, үндэсний үйлдвэр, аж ахуйн нэгжүүд дампуурах эрсдэл үүсэж, улс орны эдийн засаг туйлдан, сэргээн босгоход туйлын хүнд нөхцөл байдал үүссэн гэж үзсэн тул ийнхүү төсөл өргөн барьжээ.

Ерөнхийлөгчийн өргөн барьсан тогтоолын төсөлд өрх бүрд нэг сая төгрөгийг, үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгож, санхүүжилтийг оффшор бүсээс татагдан орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх зохицуулалтыг тусгажээ. Ингэхдээ оффшор бүсээс орж ирсэн мөнгөн хөрөнгийг Монголбанканд төрийн сангийн тусгай данс нээн байршуулахаар заасан байна.

Цар тахлын аюул гамшгийг даван туулахын тулд ард иргэддээ мөнгөн тусламж үзүүлэх, худалдан авалтаар нь дамжуулан үйлдвэр, аж ахуйгаа санхүүжүүлэх зэрэг нэн оновчтой, тодорхой арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж буй дэлхийн улс орнуудаас манай улс туршлага судалж, цаг алдалгүй авч, хэрэгжүүлэх шаардлагатай гэж Ерөнхийлөгч үзэж байгаа аж.

Ерөнхийлөгч өмнө нь буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичиг хүргүүлж, төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхийг санал болгосон.

Дараа нь арваннэгдүгээр сарын 25-ны өдөр 2021 оны улсын төсвийн тухай хуульд хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлж, өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх зорилтыг хангахын тулд улсын төсөвт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн он солигдох мөчид ард түмэндээ хандан дэвшүүлсэн мэндчилгээгээрээ дамжуулан өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх санаачилгаа дахин дэвшүүлж байв.

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төсөл, үзэл баримтлал, танилцуулгыг эндээс үзнэ үү.

CGTN мэдээ21 цаг өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ23 цаг өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр2 өдөр өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр2 өдөр өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент2 өдөр өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр2 өдөр өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ4 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий5 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр5 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм5 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент5 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?