Дэлхий

“Apple” цахилгаан автомашинд ашиглах зай хураагуурын судалгаа хийж байна

Нийтэлсэн

Цахилгаан автомашины зах зээлд хүч үзэхээр болоод буй “Apple” компани лити-ион цэнэг хураагуурын нийлүүлэлтийн сүлжээг бүхэлд нь өөрчилж магадгүй байна.

Тус компани лити, төмөр, фосфатын буюу “LFP” цэнэг хураагаар ашиглахаар судалж байгаа ажээ. Амжилттай болбол цахилгаан автомашины үйлдвэрлэлийн хамгийн өндөр өртөгтэй никель, кобальт, манганыг орлох боломжтой болох юм байна.

Харин “Tesla” компанийн хувьд 2020 онд цэнэг хураагуурын технологио сонгохдоо илүү уян хатан байж, зардал багатай “LFP” технологийг ашиглана гэдгээ зарлаж байсан юм. Энэхүү технологи нь Европын автомашин үйлдвэрлэгчдэд хараахан нэвтрээгүй байгаа аж. Хэдий тийм боловч 2021-2022 онд салбарын анхаарал татсан сэдэв байх төлөвтэй байна.

Цэнэг хураагуурын энэ төрөл нь байгальд ээлтэйгээс гадна өндөр температурт тэсвэртэй, хүчин чадал өндөр гэдгээрээ онцлог юм.

Н.Номин-Эрдэн

Exit mobile version