Засгийн газар
АНУ-ын Чикаго хотод Консулын газар нээх асуудлыг зөвшилцөхөөр болов
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр болов.
Одоогийн байдлаар Чикаго хот орчимд 8,000 орчим монгол иргэн амьдарч, ажиллаж, сурч байна. Ажлын байрны олдоц сайн, амьжиргааны түвшин харьцангуй бага, байрны түрээс хямд, шинээр мэндэлсэн хүүхдийг даатгалд хамруулж, 16 нас хүртэл нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг зэрэг халамжийн ээлтэй бодлоготой учир монголчууд энэ хотод ихээр суурьшдаг юм байна.