CRI Монгол радио
Хятад улс цар тахлыг тогтоон барьсныг гадаадын хүний нүдээр
Шинэ жилийн үеэр, Хятадын Үхань хотын худалдааны гудамжаар хөл хөгжөөн ихтэй байж, амны хаалттай хотын иргэд найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ сэлүүхэн тойрч байхыг хараад Америкийн Блумбергийн сэтгүүлч итгэмээргүй байлаа. Нэг жилийн өмнөх энэ үеэр Үханьд 76 хоног хөл хорио тогтоож, гудамжинд нэг ч хүн харагдахгүй байсан юм.
Хэдхэн сарын хугацаанд цар тахлыг амжилттай тогтоон барьж, иргэд хэвийн амьдралаа сэргээсэн байна. Хятад улс энэхүү амжилтад хэрхэн хүрч чадсан вэ? Орос хүүхэн Анна судалгаа хийсний дараа ингэж хэллээ.
“Үханьд тусалсан болон тухайн нутгийн эмчилгээний салбарыг хүмүүс нийт 170 мянга байсан юм. Ганц хамгаалалтын тоног төхөөрөмж нь тэрбум юаньд хүрчээ. Үүний дээр хүнд өвчтөн бүрийг эмчлэх зардал нь зуу гаруй мянган юань, түр эмнэлэг барих, хөл хорио хэрэгжүүлэх, коронавирусийн эсрэг тэмцэх зардал зэрэг бүх зардлуудыг тооцоолбол дунд хэмжээний дайны зардалтай тэнцэж байна. Гуравдугаар сарын дунд үеийн байдлаар, цар тахлын эсрэг Хятадын нийт зардал нь 116 тэрбум гаруй юаньд хүрсэн буюу дэлхийд тэргүүлж байв. Цар тахлын эхний үед улс орнууд эдийн засгийн хөгжилд л анхаарал хандуулж байсан бол Хятад улс харин мөнгөний асуудлаар огт хэлээгүй, ард түмний амь насыг дээдэлсээр байсан юм. ”
Ноднин жилийн 3-р сарын 10-нд, Үхань хот хөл хориогоо цуцлаагүй үеэр, Хятад улсын дарга Ши Жиньпин Үханьд очиж, халдваоыг байдлаар хүнд ноцтой хорооллоор явж, ажил байдалтай танилцан, иргэдийг эргэж харсан байна. “Цар тахлын хүнд нөхцөл байдалд иргэдийн амьжиргааг сайтар баталгаажуулах ёстой” гэж тэрээр тушаал болгов.
Цар тахлын үед, Үханьд байсан Франц эмч Филипп Клейн тухайн нутгийнхны коронавирусийн эсрэг тэмцсэн бүх үйл явцыг нүдээрээ харсан юм. Тэрээр хэлэхдээ, “Хятад улсын засгийн газар цар тахлыг тогтоон барихын тулд уйгагүй хүчин чармайлт гаргаж, Хятадын ард түмэн ч асар их хувь нэмэр оруулсан” гэжээ.
Цар тахлын үеэр, Хятадын засгийн газрын илрүүлсэн гайхамшигтай зохион байгуулах чадвар нь дэлхийн эрүүл мэндийн түүхэнд үлгэр жишээ болж байна. Бусад орны хувьд биелэгдэх боломж маш бага. Хятад улс маш богинохон хугацаанд цар тахлыг тогтоон барьсан гол шалтгаан нь Хятад улсын коммунист намын удирдлага байхад оршино гэж Америкийн Кун сангийн захирал Роберт Лоуренс Кун үзэж байна.