Улс төр

Ч.Хүрэлбаатар: Оффшор бүсээс ямар ч мөнгө төрийн санд орж ирээгүй

Нийтэлсэн

Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барисан талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төрийн санд оффшор бүсээс ямар ч мөнгө орж ирээгүй хэмээн мэдэгдлээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Оффшороос ямар ч мөнгө төрийн санд орж ирээгүй. Оффшороос мөнгө оруулж ирвэл улсын орлого эсвэл тухайн иргэний мөнгө эсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой. Хүний хөрөнгийн өмчлөлийг зөвхөн шүүх л өөрчилнө. Хувь хүний хөрөнгө, мөнгийг төрд хураан авах, дайчлах хураах нь хуулиар маш хязгаарлагдмал. Монгол Улс хуульгүй, дүрэмгүй улс болчихсон уу. Диктатортай болчихсон уу” гэж бичжээ.

Exit mobile version