Дэлхий
БНЭУ-д орон сууцны үнийг бууруулах зорилгоор барилгын төслүүдэд хөнгөлөлт олгож эхэллээ
Энэтхэгийн зарим мужид орон сууцны үнийг бууруулах зорилгоор барилгын төслүүдэд хөнгөлөлт олгож эхэлсэн байна.
Тус улсад цар тахлын улмаас ажилгүйдэл газар авч, орон сууцны худалдан авах чадвар эрс буураад байгаа аж. Мөн бүтээн байгуулалт явуулах сул талбай ховор, үнэ нь өндөр байгаагаас орон сууцны үнэ хэт өндөр болоод буй юм. Улмаар Мумбайд гэхэд орон сууцны борлуулалт өнгөрсөн онд 80 хувиар буурсан байна. Иймд хамгийн их ажлын байр бий болгож буй барилгын салбарыг дэмжих үүднээс орон сууцны борлуулалтын татварыг 60 орчим хувиар бууруулаад байгаа ажээ.
Мөн тодорхой байршилд явуулж буй бүтээн байгуулалтын төсөлд хөнгөлөлт олгох замаар орон сууцны нийлүүлэлтийг дэмжиж, үнийг бууруулахаар төлөвлөжээ.
С.Өнөрсайхан