Эрүүл мэнд

“Ачтан-Элит клиник” эмнэлгээс голомтолсон халдвар 6-аар нэмэгдэж, нийт 45 боллоо

Нийтэлсэн

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлыг мэдээлэхдээ 6 тохиолдол илэрч, “Ачтан-Элит клиник” эмнэлгийн голомтын халдвар 45 болсныг хэллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр 13773 хүнд шинжилгээ хийснээс шинээр 13 тохиолдол илэрлээ. Энэ нь бүгд нийслэлд гарсан бөгөөд “Ачтан” эмнэлгийн голомтоос зургаан тохиолдол гарчээ.

Бусад халдвар тусгаарлалтад байсан хүмүүсээс буюу Тэнүүн огоо, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг зэрэг бусад үргэлжилсэн халдварын гэр бүлийн хавьтлуудаас илэрчээ. Түүнчлэн халдварын ойрын хавьтлын 1260, хоёрдогч хавьтлын 2250 иргэнийг тусгаарласан.

Улаанбаатарт 584, Монгол улсад нийт бүртгэгдсэн халдварын тоо 1408 боллоо. Үүнээс 896 буюу 63.6 хувь нь эдгэрсэн бол 501 иргэн эмчлүүлж байна.

  • Маш хүнд-3
  • Хүнд-12
  • Хүндэвтэр-134
  • Хөнгөн-352 хүн эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагийн дотор нийслэлээс бусад голомтод халдварын тохиолдол нэмэгдээгүй. Баян зүрх дүүргийн эмнэлгийн голомтоос эхтэй 386 халдварын тохиолдол бүртгэгдээд байна” гэлээ.

Exit mobile version