Нийгэм
Цагдаа болон гадаа үүрэг гүйцэтгэж буй сонсогч нарт халдаг улавч түгээжээ
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминУОК-ын шийдвэрээр Онцгой байдлын ерөнхий газраас цагдаагийн байгууллагад 53600 ширхэг халдаг улавч олгосон гэж Нийслэлийн цагдаагийн удирдах газраас мэдээллээ.
Тодруулбал эргүүл, хяналт шалгалт, тусгаарлах байр, орон сууц, гэрийн тусгаарлалтын объектын хамгаалалт, Улаанбаатар хотруу орох, гарах хөдөлгөөнд хяналт тавих постуудад үүрэг гүйцэтгэж буй бүх алба хаагч, Дотоод хэргийн их сургуулийн сонсогч нарт халдаг улавч түгээжээ.
Японд үйлдвэрлэсэн тус улавч нь удаан хүйтэн орчинд ажилладаг хүмүүст тохиромжтой бөгөөд уутнаас нь гаргаснаас хойш 14 цаг халуунаа барьдаг аж.
Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч буй тул “гэрт ч сэрүүн, тухгүй байхад -35 хэмд өдөржин зам дээр цагдаа нарыг зогсоохоо болиоч” зэргээр ямар нэгэн зохицуулалт хийж, үүнд анхаарлаа хандуулахыг шаардсан иргэдийн сэтгэгдэл цахим орчинд цөөнгүй харагдаж буй.