Дэлхий

Дональд Трампын 88 сая дагагчтай Twitter хаягийг хаалаа

Нийтэлсэн

Твиттер компанийн удирдлага АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампын твиттер сүлжээн дэх хуудсыг нь устгаж, нэвтрэх эрхийг хаажээ. Тус компаниас Баасан гарагт гаргасан мэдэгдэлд Ерөнхийлөгч Трамп нийгэмд дахин хүчирхийлэл өдөөх вий гэж болгоомжилж байгаа тул ийн шийдвэр гаргасан гэж дурдсан байна. Трампын твиттер хуудас 88 сая дагагчтай.

Твиттер компанийн зүгээс Ерөнхийлөгч Трампын жиргээнүүдэд анализ хийсэн бөгөөд түүний Баасан гарагт буюу өчигдөр нийтэлсэн жиргээ хүчирхийллийг өдөөхийг хориглосон тухай дүрмийг зөрчсөн гэж үзэж буй юм.

Трамп твиттер хуудсаараа дамжуулан өөрийн дэмжигчдийг Капитолын ордон руу дайрахыг уриалсан хэмээн буруутгагдаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Капитолд болсон үймээний дараа Твиттер компаниас өмнө нь Трампын хаягийг 12 цагийн хугацаатай хааж байсан билээ.

Мөн араас түүний араас Facebook, Youtube,  Инстаграмын хаягууд нь ч хаасан. Facebook компанийн удирдлага тус нийгмийн сүлжээн дэхь хаягийг Америкийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дуустал хаалттай хэвээр байлгахаа мэдэгдээд байгаа юм.

Exit mobile version