Нийгэм
“Мөнххада” ХХК-ийн голомттой холбоотой тохиолдол 24, “Ачтан” эмнэлгийнх нийт 45 боллоо
“Мөнххада” компанийн голомттой холбоотой нийт 24 тохиолдол бүртгэгдээд байгаа бол “Ачтан” эмнэлгийнхтэй холбоотой тохиолдол нийт 45-д хүрсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тодруулбал нэгдүгээр сарын 9-ний өдөр 21 хүний шинжилгээнээс коронавирус илэрсэн ба Мөнххада ХХК-ийн нэг ажилтан, тус компанийн ажилтнуудын хавьтал болох гэр бүлийн дөрвөн хүнээс вирус илрүүлсэн байна. Ингэснээр тус компанийн нийт найман ажилтан, гэр бүлийн 16 хүн, нийт 24 хүн халдварт өртжээ.
Мөн Ачтан эмнэлгийн нэг ажилтнаас, тус эмнэлгийн ажилтны гэр бүлийн хавьтал болох Сонгдо эмнэлгийн лабораторийн эмчээс коронавирус илэрч, нийт Ачтан эмнэлэгтэй холбоотой голомтоос 45 хүний шинжилгээнд коронавирус илрүүлсэн байна.