Covid-19

Баянгол дүүргийн 13262 иргэний шинжилгээний хариу гарснаас 6 хүнд коронавирус илэрлээ

Нийтэлсэн

2021 оны нэгдүгээр сарын 10-ны 10.00 цагийн байдлаар Баянгол дүүргийн 5, 6-р хороонд нийт 18584 хүнээс шинжилгээ аваад байгаагаас 13262 хүний шинжилгээний хариу гарсан. Үүнээс нийт зургаан хүнд коронавирус илэрлээ. Энэ зургаан хүн тус хорооны 65, 12-р байранд голомтолж гарсан халдварын хавьтлуудын давтан шинжилгээгээр халдвар авсан нь батлагдсан.

Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 603 боллоо. Сүүлийн 24 цагт бусад аймагт халдвар бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1429, үүнээс эдгэрсэн хүн 829 буюу эдгэрэлт 62.7 хувьтай байна.

Exit mobile version