Covid-19
Д.Нарангэрэл: Албан байгууллага бүр нэг тусгаарлах өрөөг гаргана
Бүх нийтийн бэлэн байдлын үед хөл хорионы дэглэмийг 100 хувь сахиж чадсангүй, 70-80 хувьтай сахиснаас халдварын хэд хэдэн голомт гарлаа гэж үзэж болохоор байна.
Маргаашаас эхлэн /2021.01.11/ Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буурч, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. Тиймээс албан байгууллагууд өнөөдөр ариутгал, халдваргүйтгэл цэвэрлэгээг маш сайн хийх шаардлагатай. Мөн ресторан зоогийн газрууд ажиллаж эхэлнэ. Тэгэхдээ нэг ширээнд нэг хүн суух, үйлчлүүлэгч хоолоо аваад шууд явах байдлаар зохион байгуулах нь зөв.
Нийт хүн амын дунд коронавирусийн халдварыг алдахгүйн тулд албан байгууллагууд ажилтнуудынхаа 30 хувийг албан газарт, 70 хувийг онлайнаар болон гэрээр ажиллахаар зохион байгуулахыг анхааруулж байна.
Албан газрууд нэг өрөөг суллаж, халдварын шинж тэмдэг илэрсэн ажилтан байвал оруулах эрсдэлийн бэлэн байдлыг хангах хэрэгтэй гэж ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл зөвлөлөө.