Нийгэм

Коронавирусийн халдвар авсан 101, 86 настнууд Цэргийн төв эмнэлэгт хэвтлээ

Нийтэлсэн

Цэргийн төв эмнэлэгт 204 хүн эмчлэгдэж байна. Маш хүн нэг, хүнд найм, хүндэвтэр 59, хөнгөн 136 хүн байна. Тус эмнэлэгт коронавирусийн халдвар авсан хэд хэдэн ахмад настан хэвтлээ. 86, 101 настай хүндэвтэр иргэд байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 603 боллоо. Сүүлийн 24 цагт бусад аймагт халдвар бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1429, үүнээс эдгэрсэн хүн 829 буюу эдгэрэлт 62.7 хувьтай байна.

Exit mobile version