Бидэнтэй нэгд

Улс төр

Я.Содбаатар: Ахлах ангийн сурагчид амралтаараа цахим давтлага авч байна

Нийтэлсэн

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы баасан гарагийн (2021.01.08) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Бүх шатны боловсролын байгууллагын чанар, хүртээмж, сургууль, цэцэрлэгт хамрагдалтын байдал, хичээл, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж байгаа арга хэмжээний талаар”-х мэдээллийг сонслоо.

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын дэгдэлтээс шалтгаалж дэлхий нийтээрээ хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоож, энэхүү цар тахлыг хохирол багатайгаар даван туулахын тулд улс орон бүр хичээж, нөөц боломжоо бүрэн дайчилж байгаа энэ үед Засгийн газар, Улсын онцгой комиссоос тодорхой шийдвэрүүдийг хугацаа алдалгүй, шуурхай гаргаж, шаардлагатай бүхий л зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг Засгийн газрын гишүүн, Шадар сайд Я.Содбаатар мэдээллийн эхэнд танилцуулав.

Бүх шатны сургалтын байгууллагын орчинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хорио, хөдөлгөөний хязгаарлалтын дараа хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх, хэвийн горимд шилжүүлэх бэлтгэлийг хангаснаар 2020-2021 оны хичээлийн жилд сургалтын байгууллагын үйл ажиллагааг эхлүүлсэн. Гэсэн хэдий ч 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тул танхимын сургалтыг зогсоож, теле болон цахим хэлбэрт шилжүүлсэн байна.

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН НИЙТ 2281 БАЙГУУЛЛАГАД 97132 БАГШ, АЖИЛТАН АЖИЛЛАЖ БАЙНА

2020-2021 оны хичээлийн жилд боловсролын салбарын нийт 2281 байгууллагад 97132 багш, ажилтан ажиллаж, сургуулийн өмнөх, бага болон дунд, дээд боловсролын үйлчилгээг нэг сая хүүхэд, залуучуудад үзүүлж байгаа гэв. Үргэлжлүүлэн тэрбээр дэд салбар тус бүрээр чанар, хүртээмж, хамрагдалтын талаар мэдээлсэн.

Сургуулийн өмнөх боловсрол: 2020-2021 оны хичээлийн жилд 1454 цэцэрлэгт 30,668 багш, ажилтан ажиллаж, нийт 247,040 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа аж. Сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 79.8 хувь болж, өмнөх оноос 4.8 пунктээр буурчээ.

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 23,075 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилга шинээр барих, өргөтгөх 163 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Мөн 6,470 хүүхдийн хүчин чадалтай 50 цэцэрлэг ашиглалтад орсон бөгөөд 113 цэцэрлэгийн барилга угсралтын ажил үргэлжилж байгаа гэлээ. Гадаадын болон олон улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд 5 цэцэрлэгийн өргөтгөлийн, 4 цэцэрлэгийн барилга угсралтын ажил явагдаж байгааг Шадар сайд мэдээлэлдээ дурдсан. НҮБ-ын Хүүхдийн сангийн хөрөнгө оруулалтаар 2 цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байгаа гэв.

Улсын хэмжээнд нийт 839 сургуульд 686 мянган хүүхэд суралцаж байна

Ерөнхий боловсрол: 2020-2021 оны хичээлийн жилд нийт 839 сургуульд 686 мянган хүүхэд суралцаж, 54,498 багш, ажилтан ажиллаж байгаа юм байна. Суралцагчдын сурч боловсрох эрхийн баталгааг хангах, сургалтын орчин нөхцөлийг сайжруулахад бүх талаар анхаарч байгаа хэдий ч хүн амын хурдацтай өсөлт, шилжилт хөдөлгөөн, барилгын насжилт өндөр, ашиглалтын хугацаа дууссан зэргээс үүдэн сургуулийн суудлыг нэмэгдүүлэх хэрэгцээ улам бүр нэмэгдэж байгааг Я.Содбаатар сайд тэмдэглэж байв. Тодруулбал, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн тоо 2024 онд 800 мянга, 2030 онд 900 мянга болж өсөх төлөвтэй байгаа тул улсын төсвийн хөрөнгө оруулалтын бодлогыг сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдийн сурах орчин нөхцөлийг хангахад чиглүүлэх шаардлагатайг энэ ташрамд дурдсан. Хичээлийн жилийн эхэнд ерөнхий боловсролын сургуулийн 540 дотуур байранд 35,000 сурагч амьдарч байсан бөгөөд сургалтын үйл ажиллагаа зайн хэлбэрт шилжсэнтэй холбогдуулан эдгээр хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулсан байна.

2020-2021 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд I-XII ангийн нийт 137 нэр төрлийн сурах бичиг хэрэглэгдэж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дунд, ахлах ангийн 98 нэрийн 2,735,030 ширхэг сурах бичгийг хэвлэн сургуулийн номын санд нийлүүлсэн бөгөөд бага ангийн сурагчид 100 хувь, дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувь нь үнэ төлбөргүй сурах бичгээр хангажээ.

Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн тоо 2024 онд 800 мянга, 2030 онд 900 мянга болж өсөх төлөвтэй байгаа тул улсын төсвийн хөрөнгө оруулалтын бодлогыг сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдийн сурах орчин нөхцөлийг хангахад чиглүүлэх шаардлагатай.

Сурах бичгийн түрээсийн тогтолцоог хэрэгжүүлж, эргэлтийн санг бүрдүүлснээр улсын төсвөөс сурах бичигт зарцуулах зардал хэмнэгдэж, дунд, ахлах ангийн бүх сурагч багц сурах бичгээр хангагдах, сурах бичиг худалдан авах зардал буурах, сургалтын чанар сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой гэж үзсэн байна. Түүнчлэн сурах бичгийн эргэн хуримтлалын санг үүсгэн, сурах бичиг хэвлэх хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох, сурах бичгийн үнийг бууруулах, хүртээмжийг дээшлүүлэх бололцоог бий болсон гэв.

Мэргэжлийн болон техникийн боловсрол: 2020-2021 оны хичээлийн жилд нийт 75 мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад 4.061 багш, ажилтан ажиллаж, 40.165 суралцагч суралцаж байна. Нийт суралцагчдын 48% нь Улаанбаатар хотод, 51% нь орон нутагт суралцаж, 49 сургуулийн дотуур байранд 5.193 суралцагч амьдарч байгаа бөгөөд цар тахлын онцгой нөхцөл байдлаас үүдэн эдгээр суралцагчдыг шинжилгээнд хамруулан, гэрт нь буцаах ажлыг зохион байгуулсан. Одоогоор 2 сургуулийн дотуур байранд 21 суралцагч байгаа гэлээ. Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын хувьд цахим болон зайн сургалтын тэгш хамруулалтыг хангахад технологид суурилсан сургалтын үйлчилгээг тасралтгүй үзүүлэхээр тодорхой арга хэмжээнүүдийг үе шаттай авч хэрэгжүүлж байна. Удирдлага мэдээллийн нэгдсэн систем болох www.mergejil.mn-ийг нэвтрүүлснээр суралцагчдад сар бүр олгодог тэтгэлгийг цаг алдахгүй олгох боломж бүрдэж, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулахад зориулагдсан цахим сургалтын санг бий болгож, улмаар цаашид салбарын үйл ажиллагааг бүрэн цахимжуулахад анхаарч байгааг мэдээлэлд дурдав.

88 ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД 147293 ОЮУТАН СУРАЛЦАЖ БАЙНА

Дээд боловсрол: 2020-2021 оны хичээлийн жилд нийт 88 дээд боловсролын байгууллагад 11,970 багш, ажилтан ажиллаж, 147,293 оюутан суралцаж байна. Нийт суралцагчдын 138,237 буюу 93.8 хувь нь Улаанбаатар хотод суралцаж байгаа бөгөөд эдгээр суралцагчдын 66,934 буюу 48.4 хувь нь орон нутгийн харьяалалтай.

Улсын хэмжээнд нийслэлийн 56 дотуур байранд 9391 оюутан, орон нутгийн 15 дотуур байранд 1968 оюутан амьдарч байгаа бөгөөд цар тахлын онцгой нөхцөл байдлаас үүдэн эдгээр оюутныг шинжилгээнд хамруулан ар гэрт нь буцаах ажлыг зохион байгуулжээ.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас сургалтын хөтөлбөрт суурилсан боловсролын үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хичээл, сургалтын үйл ажиллагааг теле болон цахим хэлбэрээр зохион байгуулж байгааг мэдээллээ.

Энэ хүрээнд өнгөрсөн 2020 онд сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын батлагдсан сургалтын хөтөлбөрийн хүрээнд судлах бүх агуулгыг теле хичээлд бүрэн шилжүүлсэн бөгөөд цэцэрлэгийн 30, бага ангийн 335, дунд ангийн 444, ахлах ангийн 318 цагийн теле хичээлийг дохионы хэлний орчуулгатай бэлтгэн телевизийн сувгуудаар нэвтрүүлсэн болохыг Я.Содбаатар сайд танилцуулсан.

Бага ангийн хичээлүүдийг казак, тува хэлээр орчуулан зорилтот хүүхдүүдэд мөн теле хэлбэрээр хүргэсэн. Түүнчлэн бусад тусгай хэрэгцээт болон насан туршийн боловсрол, элсэлтийн ерөнхий шалгалтын хичээлүүдийг теле, цахим хэлбэрээр бэлтгэн хүүхэд бүрд тэгш, хүртээмжтэй хүргэхэд анхаарч ажилласан байна. Гэр бүлийн орчинд нь теле хичээл үзэх техникийн боломж бүрдээгүй цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад хичээлийн агуулгыг бүрэн хүргэх, тэднийг сургууль завсардахаас сэргийлэх чиглэлээр хэвлэмэл хичээл, дасгал, даалгавар бүхий гарын авлагыг бэлтгэн хүргэх ажлыг зохион байгуулжээ. Мөн теле хичээлийг хүүхэд бүрд хүрч буй эсэхэд хяналт тавьж, багш нарт арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх ажлыг аймаг, нийслэлийн боловсролын газар удирдан зохион байгуулж байгаа талаар мэдээлэлд дурдав.

Дээд боловсролын сургалтын байгууллагууд онлайн хэлбэрийн олон төрлийн аппликейшн, программ, платформуудыг ашиглан хичээл, сургалтын үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байв. Цахим сургалтын үйл ажиллагаанд талаар нийт 86 их, дээд сургуулийн оюутнаас сэтгэл ханамжийн судалгаа авахад 82.5 хувь нь сургалтын хөтөлбөр үр дүнтэй хэрэгжсэн, сэтгэл ханамжтай гэсэн байна.

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг дуустал зайн буюу цахим хэлбэрээр зохион байгуулж, эхний улирлын амралтыг эхлүүлсэн бол дээд боловсролын сургалтын байгууллагын эхний улирлын амралт 2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс эхэлжээ.

Сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, тусгай хэрэгцээт болон насан туршийн боловсролын сургалтын хөтөлбөрийн дагуу бэлтгэгдсэн 4800 цагийн теле хичээлийг econtent.edu.mn хуудаст байршуулж, хүүхэд амралтын хугацаанд чөлөөт цагаараа хичээлээ нөхөж үзэх, давтах боломжоор хангаад байгаа аж.

Мөн энэ хичээлийн жилийн эхний улирлын амралтыг үр дүнтэй өнгөрүүлэх зорилгоор ахлах ангийн сурагчдад зориулсан цахим давтлага хичээлийг багш нарын сайн дурын оролцоонд тулгуурлан эхлүүлсэн бөгөөд уг хичээлийг улсын хэмжээнд 602 гаруй багш удирдан явуулж байгаа хэмээн Я.Содбаатар сайд мэдээллээ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан судалгааны хүүхдийн зайн сургалтын үр дүнгээр хотын сурагчдын 66-80 хувь, хөдөөгийн сурагчдын 75-76 сургууль багштайгаа эргэх холбоотой байсан бол хотын сурагчдын 30 хувь, хөдөөгийн сурагчдын 43 хувь бие даан суралцах сургалтын материал авч ажилласан гэж дүгнэжээ. Цаашид сургалтын үйл ажиллагааг хэвийн, тогтвортой явуулах бодлогын хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас бүх шатны сургалтын үйл ажиллагааг танхимын, танхимын болон танхимын бус хосолмол, зайн буюу цахим хэлбэрээр явуулах бодлого баримтлан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа гэв.

CGTN мэдээ5 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ5 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ6 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ6 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент7 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм7 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент7 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий7 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр7 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм7 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент7 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа