Улс төр
МАН-ын Бага хурал эхэлж, Д.Амарбаясгалан даргалж байна
Монгол Ардын Намын Бага хурлын VIII хуралдаан цахимаар хуралдаж эхэллээ. Хурлыг нээж Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх үг хэлж, цаг үеийн нөхцөл байдлын талаар гишүүдэд мэдээлэл өглөө.
Хуралдааныг нийслэл хот, 21 аймаг, 330 сумаас шууд онлайнаар зохион байгуулж, 71 хувийн ирцтэй эхэлсэн байна. Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг хуралдаан даргалагчаар, орлогч даргаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нарыг гишүүдийн 100 хувийн саналаар сонгов.
Энэ удаагийн Бага хурлаар дараах гурван асуудлыг хэлэлцэхээр товложээ.
1.Монгол Ардын Намын ээлжит XXX дугаар Их хурлыг зарлан хуралдуулах товыг хэлэлцэх;
2.Их хурлын төлөөлөгчдийг сонгох тухай ;
3.Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн тайлан илтгэлийг сонсох.