Нийгэм
А.Амбасэлмаа: Баянзүрх эмнэлгийн голомтоос 329, Ачтан эмнэлгээс 47, ХСҮТ-өөс 17 хүн халдвар аваад байна
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын голомтын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, Хавдар судлалын үндэсний төвийн таван эмч, ажилтан, тэдний ар гэрийнхнээс 17 хүн халдвар авсан. Тус эмнэлгийн голомтод сүүлийн долоо хоногт шинээр халдвар гараагүй, хяналтад орж байна.
Мөн Ачтан эмнэлгийн голомтоос нийт 47 хүн, Мөнххада компанийн голомтоос 25, “Тэнүүн-Огоо” компанийн автобус баазын хэдэн жолооч нийлж салхинд гарснаас үүдэлтэй 20 гаруй хүн халдвар авсан.
Хамгийн том голомт болох Баянзүрх эмнэлэгтэй холбоотой 329 тохиолдол батлагдсан бөгөөд энэ голомт хяналтад ороод байна. Одоо Баянгол дүүргийн 5, 6-р хорооны нутагт дэвсгэр үүссэн голомт идэвхтэй байна. Энэ голомтоос 10 хүн халдвар аваад байна гэв.