Эрүүл мэнд
А.Амбасэлмаа: ИНЕГ-ын ажилтантай хавьтал болсон нэг хүнээс коронавирус илэрлээ
1-р сарын 11-ний өдөр 15849 хүнд PCR шинжилгээ хийхэд Улаанбаатарт 14 хүнд коронавирус илэрлээ. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос нэг, Баянзүрх дүүргийн 17-р хорооноос 2 иргэн, Баянгол дүүргийн 6-р хорооны зургаан иргэн, ИНЕГ-ын ажилтны хавьтал болсон нэг хүнээс коронавирус илэрлээ.
Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан долоон хүнд эдгэрч, эмнэлгээс гарлаа. Сэлэнгэ аймагт одоо халдвартай хүн байхгүй.
Монгол Улсын хэмжээнд 1456 хүн халдвар авснаас 909 хүн эдгэрлээ.