Орон нутаг

Ханх сумын иргэд айдаст автсан учир өнөөдөр ажиллуулахгүй байхаар шийдвэрлэжээ

Нийтэлсэн

Хөвсгөл аймагт өнөө өглөө /2021.01.12/ үүрээр Газар хөдөлсөн талаар аймгийн засаг дарга Ш.Идэрбаясгалан мэдээллээ.

Тэрээр “Өнөөдөр 05:32 цагт Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урагш 26 км-т төвтэй 6,5 магнитудын газар хөдлөлт боллоо. Үүнээс хойш  10 удаагийн 4-ээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт мэдрэгдсэн. Хөвсгөл аймгийн Одон орон геофизикийн станцийн мэдээллээр газар хөдлөлтийн чичиргээ Хөвсгөл, Булган, Эрдэнэт, Төв, Завхан аймгуудад болон ОХУ-ын хил залгаа хотуудад мэдрэгджээ.

Ханх суманд 30 орчим удаагийн чичирхийлэл нэг цагийн турш мэдрэгдсэн. Сумын Засаг даргын мэдээллээр хүний амь нас хохироогүй. Байшин барилгын шавар нурсан, цуурсан гэсэн. Иргэдийн хувьд айдаст автсан учир сумын Засаг даргатай хэлэлцэн Ханх сумын иргэдийг тайван байлгахаар өнөөдөр ажиллуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Аймгийн онцгой комиссын дүн шинжилгээ 11:00 цагт бэлэн болно. Барилга байгууламжийг 6-8 магнитудад тэсвэртэй байх чанар стандартад нийцүүлж барих шаадрлагатай байгаа нь харагдаж байна. Ард иргэдийг тайван байхыг хүсэж байна” гэлээ.

Exit mobile version