Нийгэм

Санаатай шатаасан байшингийн гал түймэрт нэг хүн өртөж амиа алджээ

Нийтэлсэн

Хөвсгөл аймагт нэгэн малчин согтуу байхдаа байшиндаа санаатайгаар гал тавьж, дотор нь байсан нэг эрэгтэй өртөж амиа алджээ.

Гал түймрийг орон нутгийн иргэд унтраажээ

Тодруулбал, Чандмань-Өндөр сумын Нуурмагт багийн “Хамар даваа” гэдэг газар тус сумын харьяат малчин Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 5х5 метрийн хэмжээтэй байшингаа өчигдөр /01.11/ өдрийн 23:40 цагийн орчим санаатайгаар шатаажээ.

Гал түймрийг орон нутгийн иргэд ажиллаж унтраасан. Уг гал түймэрт малчин 46 настай, эрэгтэй Б өртөж нас барсан тухай мэдээллийн тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгч 01.12-ны өдрийн 02:09 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

Exit mobile version