Нийгэм
Б.Ууганбаяр: МИАТ долоо хоногийн дотор есөн удаа карго нислэг үйлдсэн
ЭМЯ-наас өнөөдрийн /2020.01.12/ ээлжит мэдээллээ өглөө.
ОБЕГ-ын хурандаа, “Шуурхай штаб”-ын дарга Б.Ууганбаяр энэ үеэр “Өнөөдрийн байдлаар нийт 31 тусгаарлах байранд 1602 хүн тусгаарлагдаж байна. Сүүлийн 24 цагийн дотор 33 иргэн нэмж тусгаарлагдсан. Гэрийн ажиглалтад 301 иргэн байна. Тусгаарлах ажиллагаанд ОБЕГ-ын 47, цагдаагийн 95, эрүүл мэндийн байгууллагын 95, нийтдээ 237 төрийн албан хаагч ажиллаж байна. Сүүлийн долоо хоногт МИАТ есөн удаагийн карго нислэг үйлдсэн. Мөн НҮБ-ын Хүн амыг дэмжих сангаас олгож буй КОВИД-ын PCR шинжилгээний шаардлагатай хэрэгслийг үнэгүй тээвэрлэх арга хэмжээ авч байгаа” гэсэн мэдээлэл хүргэлээ.