CRI Монгол радио
Трампыг хугацаанаас нь өмнө огцруулах саналыг намын гишүүд нь дэмжиж эхэллээ
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Хууль зүйн хорооноос Ерөнхийлөгч Трампыг огцруулах буюу импичмент зарлах тухай баримт бичгийг өргөн бариад буй юм. Дональд Трампыг Капитолд болсон үймээн самууныг өдөөн турхирч улс орныхоо эсрэг онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн учир огцрох ёстой гэж үзэж буй юм.
Тэгвэл Бүгд Найрамдах намын 20 орчим гишүүн нам нэгт Дональд Трампыг албан тушаалаас нь огцруулахыг дэмжиж байгаа талаар CNN мэдээллээ. Төлөөлөгчдийн танхим өнөөдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн импичментийн асуудлыг хэлэлцэнэ.
Дональд Трамп өөрт нь итгэл үзүүлэх эсэх асуудалд холбогдсон АНУ-ын түүхэн дэх гурав дахь Ерөнхийлөгч болж, гэм буруутай эсэхээ хууль тогтоогчдоор хэлэлцүүлэн шийдүүлэх гэж байна.
Түүнчлэн хоёр дахь удаа Дональд Трампыг огцруулах тухай асуудал нь хөндөгдөв. Анхны тохиолдолд Трампыг улс төрийн ашиг сонирхлын үүднээс Украины Засгийн газарт дарамт үзүүлснээс гадна Конгрессын мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан гэх хоёр үндэслэлээр буруутгаж 2019 оны сүүлээр огцруулах асуудлыг хэлэлцэж байв.
Энэ сарын 20-нд Жо Байдены тангараг өргөх ёслол болох бөгөөд Трамп 10 хүрэхгүй хоногт ерөнхийлөгчийн суудлаа хадгалан үлдэж чадах болов уу гэдэг асуултыг олон улсын шинжээчид тавьж байна.
Эх сурвалж: CNN