Эдийн засаг

“Насны хишиг”, одонтой ээжүүдийн тэтгэмжийг ирэх сарын 10-наас цахимаар олгоно

Нийтэлсэн

“Насны хишиг” болон “Эхийн алдар” одонтой ээжүүдийн тэтгэмжийг ирэх сарын 10-наас олгох бөгөөд иргэдийн халамж авах хүсэлтийг цахимаар аваад дансаар нь олгох юм байна.

Тодруулбал бүртгүүлэхийн тулд халамж үйлчилгээний төвүүдэд заавал өөрийн биеэр ирэх албагүй, ehalamj.mn сайт руу орж цахимаар нэр, регистрийн дугаар зэргээ бүртгүүлж тэтгэмж авах банкны нэрээ бичээд тэтгэмж авах хүсэлтээ гаргана.

Харин орон нутаг дахь иргэдийн данс холболтын ажлыг аймгууд дахь Халамжийн хэлтсээр дамжуулан хийж байна. Өнөөдрийн байдлаар “Насны хишиг”-ийн үйлчилгээг авдаг ахмадын 80 хувь нь харилцах банкны дансаа бүртгүүлээд байна гэж Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.

Exit mobile version