Нийгэм

Хилчид шуурганд уруудсан 3300 малыг тогтоож, 2.1 тэрбум төгрөгийн хохирлоос сэргийлжээ

Нийтэлсэн

Хилийн 0146 дугаар ангийн 0176 дугаар салбарын хариуцсан хэсгээр нэгдүгээр сарын 08-ны өдөр цасан шуурганд туугдан улсын хилд тулсан 3300 шахам бод малыг хилчид саатуулан эздэд нь хүлээлгэн өглөө.

Байгалийн давагдашгүй хүчний эсрэг хилчид ийнхүү тэмцэж ард иргэдэд учирч болзошгүй 2,1 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийллээ гэж Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Exit mobile version