Энтертайнмент
Жэймс Харден Брүүклин Нэтс баг руу солигдож, Оладипо Хьюстонд ирлээ
NBA-н Хьюстон Рокетс, Брүүклин Нэтс, Кливленд Кавалиэрс, Индиана Пэйсерс багууд дөрвөлсөн солилцоо хийж Жэймс Харден Нью Йорк хотыг зорилоо.
Брооклин Нэтс баг Харденыг авахын тулд драфтын дөрвөн эрх болон Карис Левер нарыг Хьюстон руу явуулсан бол Карис Левер Хьюстоноос Виктор Оладипогоор солигдон Индианад очжээ.
Мөн Жаррет Аллен, Таурен Принц нар Кливленд рүү явж Данте Эксум, Родионс Куруц нар Рокетст нэгдсэн байна.
Хьюстон Брүүклинээс 2022, 2024, 2026 оны драфтын нэгдүгээр тойргийн эрхүүд болон 2021, 2023, 2025, 2027 оны драфтын байрыг солих эрх, Кливлендээс 2022 оны нэгдүгээр тойргийн эрхийг авсан ба 2023 оны хоёрдугаар тойргийн эрхээ Индиана руу явуулжээ.
Харин Брүүклин Кливлендийн 2024 оны нэгдүгээр тойргийн эрхийг авсан ба сэлгээний гурван тоглогч нэмж авах эрх нээлттэй үлдлээ.
Багуудын авсан нь:
Нэтс: Жэймс Харден, 2024 оны драфтын нэгдүгээр тойргийн эрх
Рокетс: Виктор Оладипо, Данте Эксум, Родионс Куруц, 1-р тойргийн драфтын 4 эрх(2022, 2022, 2024, 2026), мөн 4 драфтын байрыг солих эрх (2021, 2023, 2025, 2027)
Пэйсерс: Карис Левер, 2022 оны драфтын 2-р тойргийн эрх
Кавалиэрс: Жарретт Аллен, Таурен Принц