Дэлхий

Брюс Уиллисийг амны хаалт зүүхээс татгалзсан хэмээн эмийн сангаас хөөжээ

Нийтэлсэн

Холливүүдийн алдарт жүжигчин Брюс Уиллис амны хаалт зүүхээс татгалзсаны улмаас эмийн сангаас хөөгдсөн байна. Энэ талаар Нью-Йорк Пост мэдээлжээ.

65 настай жүжигчин Rite Aid сүлжээний эмийн сангаар үйлчлүүлэхдээ амны хаалт зүүгээгүй байв. Түүнийг харсан хүмүүс Уиллис хүзүүндээ алчуур зүүсэн байсан ба тэрүүгээрээ нүүрээ хөнгөхөн халхалж болох байсан тухай ярьсан байна. Гэвч тэрбээр нүүрээ халхлахыг хүсээгүй гэнэ. Тиймээс эмийн сангийн ажилтан түүнийг гарахыг хүсчээ.  Уиллисийг эмийн сангаас гарахад папарацци зургийг нь авсан байна. Түүний талаарх мэдээллүүд цацагдсаны дараа зурагных нь доор хүмүүс “Covidiot” буюу ковид тэнэг гэсэн үгс бичиж, багагүй шүүмжилжээ.

Өнгөрсөн онд Лос Анжелесийн захирагч Эрик Гарсетти хоёроос дээш насны бүх хүн олон нийтийн газар амны хаалт зүүх  ёстойг мэдэгдсэн байна. Харин шүүмжлэлд өртсөн Уиллис алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч хүмүүсийг халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, амны хаалтаа зүүхийг уриалжээ.

Exit mobile version