Бидэнтэй нэгд

Дэлхий

“Гайхамшигт мэр” бүсгүй яагаад огцрохоор шийдэв

Нийтэлсэн

ОХУ-ын Бүгд найрамдах Саха /Якут/ улсын нийслэл Якутск хотын захирагч Сардана Авксентьева бол Оросын алдартай улстөрчдийн нэг. 2018 оны есдүгээр сард явагдсан Якутск хотын захирагчийн сонгууль зөвхөн Саха /Якут/ улсын төдийгүй Оросын түүхэнд үлдэх биз ээ. Якутын нийслэл хотын захирагчаар анх удаа эмэгтэй хүн /тэр тусмаа сөрөг хүчний/ сонгогдов. Нам бус Сардана Авксентьева Сэргэн мандлын намаас нэр дэвшин, “Нэгдмэл Орос” намаас нэр дэвшигч, өөрийн гол өрсөлдөгч болох, эрх баригчдын дэмжлэгтэй Александр Саввиновыг итгэлтэйгээр ялж чадсан үзэгдлийг тус улсын Сонгуулийн хорооны зүгээс “сюрприз” хэмээн нэрлэж байсан юм.

Тэрбээр сонгогдсоныхоо дараахнаас орон нутгийн оршин суугчдын хайр хүндлэлийг хүлээн, либерал хэвлэл мэдээллийн гол баатар болж, “гайхамшигт мэр” гэх алдрыг хүртсэн байна. Захирагч бүсгүй олон тооны медиа рейтингийн жагсаалтыг тэргүүлж, түүнийг шударга үйлстэний үлгэр жишээ болгож байлаа.

Гэвч тэрбээр 2021 оны нэгдүгээр сарын 11-нд эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн албан тушаалаа хугацаанаас нь өмнө өгөхөөр шийдсэнээ мэдэгдэв.

Энэ тухай өөрийн Instagram хуудсанд: ”Ойрын өдрүүдэд гэр бүл болон багийнхантайгаа нухацтай яриа өрнүүллээ. Гэр бүл маань миний эрүүл мэндэд ихээхэн санаа зовниж буй. Хотын төлөөх байнгын түгшүүр, стресс зэрэг нь эрүүл мэнд муудах шалтгаан боллоо. Тэгээд ч 365 хоногт 24 цагаар ажиллах чадамжгүй болсноо хүлээн зөвшөөрөх нь зүйтэй. Маргаашнаас эмнэлэгт хэвтээд, мөдхөн хагалгаанд орно. Эрхэм ажил олгогчид минь намайг өр зөөлөн сэтгэлээр чөлөөлөн явуулж, амьдралын шинэ шатанд минь амжилт ерөөнө үү. Миний шийдвэрийг хүлээн авахыг хүсэж байна” хэмээн бичжээ.

Уг нь түүний бүрэн эрхийн хугацаа 2023 онд дуусгавар болох байлаа.

Сардана Авксентьева юугаараа алдаршив

Авксентьева шинэлэг санаачлагуудаараа, ялангуяа төрийн албан хаагчдын үр ашиггүй зардлыг бууруулж, хотын төсвийг хэмнэхэд чиглэсэн ажил үйлсээрээ Якутын хил хязгаарыг ч даван алдаршсан юм. Тэрбээр нийслэлийн захирагч болсныхоо дараахан “ард түмний захиалгыг” гүйцэлдүүлэх ажилдаа ханцуй шамлан орж, хотын захиргаанд харьяалагдаж байсан үнэтэй япон автомашинуудыг худалдан борлуулж, оронд нь энгийн хямд өртөгтэй унаа хэрэглэх санаачлага гарган хэрэгжүүлэв.

Мөн нэг сая рублийн өртөгтэй цайллага зохион байгуулах гэрээ хийсэн нэгэн түшмэлийг ажлаас нь халж, цасан дээр асфальт дэвсэж байсан замын гүйцэтгэгчтэй гэрээгээ цуцалж, Якутск хотод явагддаг үслэг эдлэлийн үзэсгэлэн яармагт оролцохоор ирсэн Москва хотын алдартай загвар зохион бүтээгчийн аяллын зардлыг төсвөөс төлөхөөс татгалзаж, тогтсон “уламжлалыг” эвдсэн байна.

Мөн гадаад томилолт, зочид төлөөлөгчид хүлээн авахад чиглэсэн хотын төсвийн зардлуудыг аль болохоор танан, 2020 онд төрийн түшмэдүүд албаны машин хэрэглэхгүй, такси үйлчилгээнд шилжих шийдвэрийг гаргав. Харин Авксентьева өөрөө гадаад томилолтоос бүрэн татгалзах боломжгүй болж, 2018 оны арванхоёрдугаар сард Японд айлчлах төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Якутын төрийн тэргүүний даалгавраар орол­цоход хүрчээ. Уг айлчлалын үеэр захирагч бүсгүй нийслэл хотдоо хэрэгжүүлж болохуйц зарим төслүүдийн боломжит хөрөнгө оруулагчидтай ярилцаж тохиролцсон аж.

Тэрбээр Үндсэн хуульд оруу­лах “путины” зарим өөрчлөлтүүдтэй санал нийлэхгүй байгаагаа 2020 оны долоодугаар сард нээлттэй мэдэгдлээ. Үүний дараахнаас түүн рүү чиглэсэн мэдээллийн дайралтууд ихэссэн талаар тэр дурдсан байна. “Үндсэн хуулийн талаар саналаа өгснөөс хойш явуургүй худал хуурмаг гүтгэлгүүд намайг бүрхсэн. Ингэх ч болов уу хэмээн бодож байлаа. Хэрэв ямар нэгэн эрүүгийн хэрэг надад тохохоор санаархвал нэг их гайхаад байх зүйлгүй” хэмээн өөрийн олон нийтийн сүлжээ хуудсанд бичиж байжээ. Мөн 2020 оны арваннэгдүгээр сард хотын төвд байрлах захиргааны том байраа худалдан, хотын зах руу хямд төсөр, жижиг байранд нүүж очих шийдвэр гаргав. Хотын захиргааны байр долоон давхар, 6000 орчим метр квадрат талбайтай, олон хонгил, үүдний танхимууд бүхий зохион байгуулалттай учраас түрээслэх боломж муу, түүний урсгал зардалд жилд 32 сая рубль зарцуулагддаг хэт үрэлгэн объект учраас ийнхүү худалдан борлуулахаар шийдсэн аж.

Хотын захиргааны шинэ байраа Якутскийн 17-р хороолол буюу захын хөгжил дорой хэсэгт барихаар төлөвлөж, тэнд эрх баригчид нүүн очсоноор тухайн газар нутгийн хөгжилд түлхэц өгч, инженерийн болон замын дэд бүтцийг эрчимтэй байгуулахаар тооцоолсноо нэгэн ярилцлагадаа дурдаж байжээ. Ингэснээр өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэхэд бэлэн гэх урам зоригтой сэдэлжүүлгийг хотын оршин суугчдад өгнө гэдэгтээ тэрбээр итгэлтэй байв.

Энэхүү шийдвэрт нь дургүйцэгсдийн зүгээс түүний эсрэг хар пиар явуулж, уг байрыг өөрийн хамаатан садандаа зарах гэж байгаа мэтээр гүтгэлэг тарааж байлаа. Гэвч тэр үүнийг эрс үгүйсгэж байсан юм. “Манайх шиг хотод бүгдийн нүдэн дээр тийм үйлдэл хийнэ гэдэг цэвэр гэмт хэрэг үйлдэж байна гэсэн үг. Тэгээд ч би хэзээ ч тийм хэрэг хийхгүй” хэмээн эрс няцааж байв.

“Эсэргүүцэл байгаа газарт л дэмжлэг оршдог”

Сардана Авксентьева хотын захирагчийн ажлын хажуугаар Instagram хуудас идэвхтэй хөтөлдөг нэгэн. Тэрбээр олон нийтийн сүлжээ хуудсаар дам­жуулан хотынхоо тулгамдсан асуудлууд болон захиргааны үйл ажиллагааг олон нийтэд хүргэдэг аж. Түүний Instagram хуудас одоогоор 211 мянган дагагчтай бөгөөд оросын бусад хотуудын захирагчид дотроос зөвхөн Москва хотын мэр Сергей Собянин 915 мянган дагагчтайгаар түүнийг давдаг юм байна. 2019 оны хавар нэгэн сурвалжлагч Сардана-тай ярилцлага хийхдээ олон нийтийн сүлжээ хуудастай холбогдуулан хөөрөлдсөн хэсгээс сонирхуулья.

-Олны танил алдартай нэгэн яагаад олон нийтийн сүлжээ хуудас хөтлөх хэрэгтэй байдаг вэ?

-Тэнд байнга биечлэн байна гэдэг бол миний хувьд боломжгүй зүйл. Олон нийтийн сүлжээнд идэвхтэй байх нь цаг их шаарддаг учраас би гурав хоногт нэг, заримдаа долоо хоногт нэг удаа мэдээлэл оруулдаг. Зарим нэгэн асуудлаар хүмүүс миний санаа бодлыг сонсохыг хүсдэг учраас огт бичихгүй байх нь бас боломжгүй зүйл. Түүнээс гадна, чиний мэдээлэлд хариу үйлдэл үзүүлэх нь санаа бодлыг чинь хүмүүс дэмжиж байгаа эсэхийг ойлгоход зохих хэмжээгээр тусалдаг. Хувийн мониторингийн төлөвлөлтөд ч ашигтай. Хүмүүст юу таалагддаг, эсвэл таалагддаггүй, тэд юуг хүлээж, юуг эсэргүүцээд байна вэ гэдгийг ойлгох боломжтой.

-Жишээ нь?

-Хотын тохижилт, ногоон байгууламжийн талаар ярихад ихэнх нь цэцэг ихээр суулгах хэрэггүй гэлцэж байна.

-Тэгвэл цэцэг багасна гэсэн үг үү?

-Тэгтлээ багыг биш, гэх­дээ өмнөх жилүүд шиг сая саяар суулгахгүй. Энэ онд бид эхний ээлжинд засмал замаа сайжруулна, дараа нь модод тарина. Энэ талаарх төлөвлөгөөгөө ойрын хугацаанд олон нийтэд тодорхой тайл­барлах болно. Тайлбарлаж, ярилцаж ойлголцох нь маш чухал гэж би боддог. Үүний үр дүнд чамайг дэмждэггүй хүн ч гэсэн яагаад чи үүнийг хийхээр зориод байгааг мэдэж ойлгох болно.

-Гэвч бүгдийг тайлбарлаж ойлгуулахад бас хүндрэлтэй байх. Жишээ нь, төсвийн талаар…

-Мэдээж, төсөвтэй холбоотой үйл явцыг мэргэжлийн бус хүн ойлгоход хэцүү. Иймээс би санхүүгийнхэндээ хандаж, төсвийн мэдээллийг яг л цагаан толгойн сурах бичиг шиг бүгдэд ойлгомжтой хэлбэрээр бэлтгэхийг шаарддаг. Хүн бүхэн энэ талаар сонирхож, зарцуулалтын явцыг нийтээрээ хянаж байх ёстой. Хотын олон нийтийн танхимын бүрэл­дэхүүнийг мөдхөн шинэчлэнэ.

-Ямар зарчмаар шинэч­лэгдэх бол?

-Одоохондоо урдын бүтцээр шинэчлэгдэнэ. Долоон гишүүнийг захирагч, долоог нь хотын иргэдийн хурлаас, дараа нь тэд хамтраад үлдсэн долоон гишүүнийг сонгон, нийтдээ 21 хүн болно. Энэ нь амьд бөгөөд ажиллах чадамж бүхий хамт олон болно гэдэгт би найдаж байгаа.

-Амьд гэдэг нь санал зөрөл­дөх боломжтой, шүүмжлэх чадвартай гэсэн үг үү?

-Миний удирдагч-халамжлан хүмүүжүүлэгчдийн нэг ингэж хэлж байсан юм: “Сардана, эсэргүүцэл байгаа газарт л түшиг тулгуур оршдог юм шүү” гэж. Хэрэв нэгэн сайхан нартай өдөр чи эргэн тойрноо нарийн ажиглатал бүгд дуулгавартайгаар толгой дохиж харагдвал чи намагт шигджээ гэсэн үг. Харин чи өөрөөсөө өөр бодолтой хүнийг олж аваад, түүнд итгүүлж өөрийн талдаа татаж чадвал түүнээс сайн хамтрагч гэж үгүй….

Сардана Авксентьевагийн халагдах болсон шалтгааны талаар ВВС-ийн сурвалжлагч Петр Козлов: “…Сардана Авксентьеваг удаан хугацаанд ажиллуулахыг Кремлийн зүгээс хэн ч хүсэхгүй байсан. Энэ талаарх шийдвэрийг аль эртнээс гаргасан бөгөөд тэд түүний ойр тойрныхонтой “хамтран ажиллаж”, итгүүлж чаджээ. Тэд энэ удаад харин хүнлэг байдлаар хандлаа. Хэрэв Сардана Авксентьева эр хүн байсан бол Хабаровскийн мэр асан Фургалын замаар ч орж болох байлаа гэж нэрээ нууцалсан ойрын эх сурвалж мэдээлсэн” хэмээн бичжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ3 өдөр өмнө

“2025 оны хаврын баярын гала тоглолт”-ын анхны бэлтгэл болов 

Нийгэм3 өдөр өмнө

2025 оны цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сард эхлүүлнэ

Дэлхий3 өдөр өмнө

Жэжү Эйр хөлгийн ослын газарт эрэн хайх ажиллагааг ЗОГСООЛОО

Нийгэм3 өдөр өмнө

И-Монголиа аппликэйшнээр ЭМД-ын шимтгэлээ төлөх боломжтой

Дэлхий7 өдөр өмнө

Сирийн хамгийн том нефтийн үйлдвэр зогсолтод оржээ

Улс төр7 өдөр өмнө

Төрийн ордонд ажлын хэсэг хуралдана

Нийгэм7 өдөр өмнө

Ажлаас чөлөөлөгдсөн албан тушаалтанд цалин олгож байсан хэрэг шүүхэд шилжлээ

Нийгэм7 өдөр өмнө

Автомашины татвар, зам ашигласны төлбөрүүд НЭМЭГДЛЭЭ

CGTN мэдээ1 долоо хоног өмнө

Ши Жиньпин шинэ оны мэндчилгээндээ “ард иргэдийн аз жаргал”, “их гүрний хариуцлага”-ыг онцлов

CGTN мэдээ1 долоо хоног өмнө

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2025 оны шинэ оны мэндчилгээ

CGTN мэдээ2 долоо хоног өмнө

Малайзын ерөнхий сайд ХТРТ-д тусгай ярилцлага өглөө

Эдийн засаг2 долоо хоног өмнө

Дрон туршилтын бүс байгуулна

Улс төр2 долоо хоног өмнө

Ц.Туваан: Хил дамнасан төмөр зам тавьснаар нүүрсний экспорт 40 сая тонноор нэмэгдэнэ

Улс төр2 долоо хоног өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Дэлхий3 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий12 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм3 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Улс төр2 долоо хоног өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд3 долоо хоног өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм2 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм3 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент7 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент7 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент7 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг7 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр7 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр8 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр8 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий8 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий8 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий8 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав