Covid-19

Саори Ёшида коронавирусний халдвар авчээ

Нийтэлсэн

Чөлөөт бөхийн олимпын гурав, дэлхийн 13 удаагийн аварга, Японы домог Саори Ёшида шинэ төрлийн коронавирусний халдвар авчээ.

Саори энэ сарын 7-нд PCR шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан байна. Одоогийн байдлаар хүндрэл байхгүй, ямар нэг шинж тэмдэг илрээгүй, гэртээ өөрийгөө тусгаарласан гэнэ.
Саори эрүүл мэнд, аюулгүй байдлын үүднээс өнгөрсөн жилийн сүүлээс эхлэн менежертэйгээ хамт долоо хоногт 2 удаа шинжилгээ өгч эхэлсэн. 2020 оны 12 дугаар сарын 28, 31, 2021 оны 1-р сарын 4-нд хариу нь сөрөг гарч байсан ч 7-нд халдвартай нь тогтоогджээ. Харин менежер нь 7-ны өдөр ч эрүүл гарсан байна.

Саори энэ сарын 7-ны өглөө Нихон телевизийн нэвтрүүлэгт оролцсон тул хавьтагч нарыг нь тогтоож эхэлжээ.

Exit mobile version