CRI Монгол радио

Цар тахлын эсрэг үр дүнтэй ажилласны нууц жор

Нийтэлсэн

2020 онд тохиосон цар тахал бидний амьдралд сөргөөр нөлөөлж, халдварыг таслан зогсоохын тулд дэлхий нийтээрээ зүтгэсээр байна. Хятад улс хоёр сар гаруйн хамтын тэмцлээр Хүбэй мужийн Үхань зэрэг нутгийн цар тахлыг ялан давж чадсан боловч зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл ихтэй нөхцөл байдалд Бээжин, Чиндао, Хэбэй гэх мэтийн муж хотод батлагдсан тохиолдол бүртгэгдэж, цар тахлаас урьдчилан сэргийлж, хянах ажил мөн сорилтод тулгарсаар байгаа юм. Гэхдээ цар тахлыг “хурдацтай” ялан давсан Хятад улсын туршлага ард иргэдийнхээ итгэлийг хөвчилж байгаа бөгөөд дэлхий нийтээрээ идэвхтэй үнэлж байна. Энэ “Хурд”-ын цаана нь “Ард түмэн юунаас ч эрхэм” хэмээх ХКН-ын үзэл баримтлал, засгийн газрын засаглалын чадвар, ард түмний эв нэгдэл болон шинжлэх ухаан технологийн өндөр түвшний хүчин чадал байсан юм.

2020 оны 1-р сард цар тахлын ид халдварын үед Үхань хот яаралтай хурал хийж, түр эмнэлэг байгуулах шийдвэр гаргасан юм. 1000 ортой Хүөшэньшань эмнэлэг, 1600 ортой Лэйшэньшань эмнэлгийг тусбүр арван хоногт байгуулж, ашиглалтад оруулжээ. Ингэснээр халдварын эрсдэлийг багасгаж, Үхань хотын эмнэлгүүдийн ачааллыг хөнгөлсөн юм. Саарстай тэмцэж өнгөрсөн судлаач хэлэхдээ, түр эмнэлгийг байгуулснаар нийгэм нийтийн айдсыг намдаасан юм гэжээ. Эдгээр яаралтай шийдвэр болон үйл ажиллагаа нь “Ард түмэн юунаас ч эрхэм” хэмээх үзэл баримтлалыг харуулсан юм. 2020 оны 5-р сарын 22-ны өдөр Ши Жиньпин дарга 13 дахь сонгуулийн бүх Хятадын хорооны ардын төлөөлөгчдийн их хурлын 3-р чуулганд оролцож байсан Өвөр Монголын өөртөө засах орны төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцон хэлсэнчлэн: “ХКН өөрийн гэсэн онцгой ашиг сонирхол байхгүй, хэзээ ч гэсэн ард иргэдийнхээ ашиг сонирхлыг хамгийн түрүүнд тавьдаг.”

Хятад улс цар тахлын эсрэг үр дүнтэй ажиллаж, асуудлаа шийдэж байгаа нь засгийн газрын нийгмийн засаглалын чадвар болон нийгэм нийтийн үйл ажиллагааны уялдаа холбооны чадавхыг бүрэн харуулсан юм. Цар тахлын дэгдэлтийн эхний үед Үхань хотод хөл хорио тогтоох зоригтой шийдвэрийг цагийг алдалгүй гаргаж, хоёр сард багтан халдварын зам сувгийг таслан зогсоож чадсан юм. 6-р сард Бээжин хотод цар тахал үүссэн нөхцөл байдалд халдварын эрсдэл ихтэй зах болон хороололд хөл хорио тогтоон, ариутгал халдваргүйжүүлэлт хийхээр шийдвэрлэжээ. 10-р сард Чиндао хотод батлагдсан тохиолдол нэмэгдсэн нөхцөлд эмчилгээний ажилтан, сайн дурын ажилтан, цагдаа, зам тээвэр, бизнес, хэвлэлийн салбар гэх мэтийн бүх нийтийг дайчлан, гурван хоногт 9 сая орчим хүнийг шинжилгээнд хамруулсан бол саяхан Хэбэй мужид гурван хоногт 11 сая хүнийг нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулж чадсан юм. Шинжилгээнд хамруулах нь халдвар авсан, өвчний шинж тэмдэггүй тохиолдлыг илрүүлж, халдварыг таслан зогсоохын хамгийн үр дүнтэй арга зам юм.

Ард түмний эв нэгдэл, оролцоо дэмжлэг нь цар тахлын эсрэг тэмцлийн ялалтыг байгуулахын зайлшгүй хүчин зүйл юм. Олон салбарын хүмүүсийн амь биеэ бодолгүй зүтгэсний дүнд амжилт ирдэг. Хүөшэньшань, Лэйшэньшань эмнэлгийг байгуулсан гайхамшгийг дэлхий нийтээрээ гайхширч байсан бол өдөр шөнөгүй зүтгэсэн барилгын ажилтнуудын хичээл зүтгэлийг цахимаар харсан интернет ашиглагчид: “Дэд бүтцийн бүтээн байгуулалтын галзуу хүчин” гэж байхгүй, хүндрэл бэрхшээлийг сөрж аялсан эгэл даруу хөдөлмөрч ард түмэн л байдаг гэж байлаа. Эвт шаазгай буга барина гэдэг үгийг цар тахлын эсрэг тэмцсэн Хятад улсын туршлага харуулж чадсан юм.

Шинжлэх ухаан технологийн хүчин цар тахлын эсрэг Хятад улсын тэмцэлд чухал үүрэг гүйцэтгэсээр байгаа юм. 1-р сарын 8-ны өдөр Шыжяжуан хотод арван цаг зарцуулан “Хүө-Янь” лабораторийг байгуулж, ашиглалтад оруулсан нь түүний нэгэн жишээ билээ. Тус лабораторийг ашигласнаар өдөрт 1 сая шинжилгээний дүнг гаргаж чаддаг боллоо. Хотын бүх иргэдийг шинжилгээнд хоёр дахь удаа хамруулах үр ашиг нь үүнээс ч илүү боллоо. Хуа Да Жы Зао компанийн судлан бүтээсэн оношлуур болон шинжилгээний лаборатори нь төвлөрсөн автомат нуклейн хүчлийн шинжилгээ хийдэг лаборатори бөгөөд галт тэрэгний буудал, гарам, хороолол зэрэг газарт шууд босгон ашиглах боломжтой юм. Халдвар авсан тохиолдол, хавьтлыг илрүүлэх, эмчилгээ вакцины судалгаа хийх гэх мэтийн цар тахлын эсрэг тэмцлийн бүх үйл явцад Хятад улсын шинжлэх ухаан технологийн хүчин бат бөх баталгаа хангаж байсан юм.

Цар тахлын эсрэг үр дүнтэй ажилласан нь амжилтад хүрсний нууц жор байсан бөгөөд олон талын хүчин чадал нь бат бөх баталгаа хангасаар байна. \Сарантуяа\

Exit mobile version