Дэлхий

Археологичид амьтны дүрс бүхий дэлхийн хамгийн эртний агуйн зургийг Индонезоос илрүүлжээ

Нийтэлсэн

Археологичид амьтны дүрс бүхий дэлхийн хамгийн эртний агуйн зургийг Индонезоос илрүүлжээ. Уг зурагт зэрлэг гахайг дүрсэлсэн байх ба судлаачид 45500 жилийн өмнөх зураг хэмээн таамаглаж байна.

Бараан улаан хүрэн өнгийн пигмент ашиглан дүрсэлсэн зэрлэг гахайн зураг нь өөрийн гэсэн түүхийг өгүүлэх аж. Энэхүү эртний агуйн зургийг Индонезийн Сулавеси арлын алслагдсан хөндий дэх Леанг Тедонгнге нэртэй агуйгаас олжээ.

Уг зураг нь тухайн бүс нутагт хүн суурьшиж байсны хамгийн анхны бөгөөд томоохон нотолгоо болж байна.

“Энэ зургийг агуйд бүтээсэн хүмүүс бидэнтэй л адил орчин үеийн хүмүүс байсан. Тэдэнд хүссэн амьтнаа зурах хэрэгсэл, хүчин чадал бүгд байсан” хэмээн “Science Advances” сэтгүүлд нийтлэгдсэн илтгэлийг хамтран бичсэн Максим Ауберт тодотгожээ.

Эртний эдлэл хэрэглэлийн насжилтыг тогтоодог нарийн мэргэжилтэн Ауберт уг агуйн зургийг 45500 жилийн настай болохыг тогтоосон байна.

Эх сурвалж: BBC

Exit mobile version