Бидэнтэй нэгд

Нийгэм

ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын бүтцийг Засгийн газар хэлэлцэхээр боллоо

Нийтэлсэн

ШУА-ийн Тэргүүлэгчид өнөөдөр (2021.01.14) хуралдаж, дараах гурван асуудлыг хэлэлцэж, баталлаа.

Нэгдүгээрт, ШУА-ийн харьяа хүрээлэнгийн захирлын албан тушаалын жишиг тодорхойлолтыг батлах асуудал, хоёрдугаарт ШУА-ийн харьяа хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журмыг шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцэж батлав.

Гуравдугаарт, ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын бүтэц, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцсэн юм.

ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар нь 1996 оноос хойш өнөөг хүртэл 32 хүний орон тоотой үйл ажиллагаа явуулж иржээ.

2016-2020 онд  тус газар нь  нь 4 хэлтэстэй үйл ажиллагаа явуулж ирсэн бол энэ удаа Удирдлага, төлөвлөлтийн хэлтэс шинээр байгуулахаар төлөвлөжээ. Ингэхдээ орон тоогоо нэмэгдүүлэхгүй  байх бодлого барьж байгаа юм.

ШУА-ийн эрхзүйн байдлын тухай хуулиар бүтэц орон тоотой холбоотой хоёр заалт байдаг. Нэг нь ШУА-ийн дэд ерөнхийлөгч, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгч гишүүдийн тоог ШУА-ийн  Их чуулган тогтоож өгөх заалттай.  Хоёр дахь нь ШУА-ийн Тэргүүлэгчид Ажлын албатай байх бөгөөд ажлын албаны бүтэц орон тоог Засгийн газар тогтооно гэсэн заалттай. Гэвч энэ асуудлыг  Засгийн газрын хурлаар огт хэлэлцэж байгаагүй юм байна.

Харин энэ  жилийн хувьд ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын бүтэц, орон тоог Засгийн газрын хурлаар оруулж батлуулахаар болжээ.

Энэ тухай ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлэхдээ “ШУА-ийн Статусын хуулинд заасны дагуу бид бүтэц орон тоогоо Засгийн газраар  батлуулна. Ирэх лхагва гарагийн Засгийн газрын хурлаар оруулахаар  бэлтгэл ажлаа хангаж байна. Өнөөдрийн тэргүүлэгчдийн хурлаас орон тоог 32 байхаар баталлаа. Энэ бүтэц орон тоогоо хэлэлцүүлнэ.   Сүүлийн үед төр засгаас Шинжлэх ухаан руу хандах хандлага нэлээд өөрчлөгдөж байгаа. Тиймээс бид илүү  сайн ажиллах шаардлагатай. Бидний хандлага бас өөрчлөгдөх ёстой. Энэ байдлаас үүдээд   бид үйл ажиллагааныхаа хувьд,  хэлбэр агуулгын хувьд ч нэлээд баялаг болгох түүндээ тохируулаад бүтцээ арай жаахан олон талтай болгоё гэж ярилцаад  2016 онд баталсан бүтэц дээрээ нэг хэлтэс нэмээд 5 хэлтэстэй байхаар оруулж байна. Ингэлээ гээд орон тоо нэмэгдэхгүй. Бусад хэлтсээсээ  хүмүүс шилжүүлэх маягаар  байгуулна” гэлээ.

CGTN мэдээ15 цаг өмнө

Хятад-Төв Азийн стратегийн түншлэл: Эртний Торгоны зам-эдүгээгийн хамтын хөгжлийн жим

CGTN мэдээ20 цаг өмнө

Ши Жиньпин болон түүний аав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад, Төв Азийн хамтын ажиллагаа нь тогтвортой байдлыг бий болгож байна

CGTN мэдээ2 өдөр өмнө

“Ши Жиньпиний ишлэх дуртай хэлц үг” нэвтрүүлгийг төв Азийн орнуудад гаргана

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын Төв Радио Телевизийн нэвтрүүлгийн үзэсгэлэн Астанад нээлтээ хийлээ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Бие даасан технологийн хүч нь улс орны хөгжлийн тулгуур

CGTN мэдээ5 өдөр өмнө

АНУ-ын засгийн газрыг “түүхээс урвасан” гэж шүүмжилсэн байна

CGTN мэдээ5 өдөр өмнө

Дин Шюешян “Бүс ба зам”-ын шинжлэх ухаан, технологийн солилцооны нээлтийн ёслолд оролцов

CGTN мэдээ5 өдөр өмнө

Хятад, Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал боллоо

CGTN мэдээ6 өдөр өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ6 өдөр өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ7 өдөр өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр7 өдөр өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр1 долоо хоног өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо