Нийгэм
Малын сэг зэмийг төвлөрсөн цэгт хаяхыг иргэдэд анхаарууллаа
Үхсэн мал, амьтны сэг зэмийг нийтийн эзэмшилд хаяхаас зайлсхийж, “Цэвэр хот” ОНӨААГҮГазарт дуудлага өгч ачуулахыг иргэдэд анхааруулж байна.
Энэ сарын 12-нд Баянхонгор сумын Засаг даргын захирамжаар сумын ЗДТГ, ЗООНОЗӨСТ, МЭГ, “Цэвэр хот” ОНӨААТҮГазартай хамтран нийтийн эдэлбэр болон эзэмшил газрын мал, амьтны сэг зэм устгах, ариутгал халдваргүйтгэл хийжээ.
Уг ажлын хүрээнд бод малын сэг зэм 40, Бог малын сэг зэм 62, үхсэн нохойн сэг зэм 7 нийт 109 мал амьтны сэг зэмийг ачиж, хог хаягдлын төвлөрсөн цэгт хууль тогтоомжийн дагуу устгасан байна.