Энтертайнмент
Наоми Осака “Louis Vuitton” брэндийн шинэ нүүр царайгаар тодорчээ
Наоми Осака “Louis Vuitton” брэндийн шинэ дүр төрхөөр сонгогдон ажиллаж эхэлжээ.
Тэрээр “Их дуулга”-ын гурван удаагийн эзэн бөгөөд одоогоор дэлхийд чансаагаараа гуравт эрэмбэлэгдэж буй чадварлаг тамирчин юм.
Наоми Осака “Би анх 16 настайдаа ээждээ төрсөн өдрийн бэлэг болгож LV цүнх авч өгч байсан. Түүнээс хойш бараг л уламжлал болсон” хэмээн дурсжээ.
“Louis Vuitton” брэндийн зүгээс Наоми Осакаг “Олон талд хувирч чаддаг, бие даасан, манай брэндийг бүрэн тодорхойлж чадахуйц нэгэн” хэмээн тодорхойлсон байна.
Эх сурвалж: BBC