Нийгэм

БГД-ийн 4000 гаруй хүний шинжилгээний хариу БҮГД СӨРӨГ гарчээ

Нийтэлсэн

Нийслэлийн Баянгол дүүргийн 4-р хороо, Баянзүрх 17-р хороонд “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 16-ны хооронд дээрх нутаг дэвсгэрт зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийж, коронавируст халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг зохион байгуулж байна.

Баянгол дүүргийн 4-р хороонд 2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр нийт 5023 хүнээс шинжилгээний сорьц авчээ. Өчигдрийн /01.15/ 18:00 цагийн байдлаар 4000 хүний шинжилгээний хариу гарсан нь бүгд СӨРӨГ байна.

Тус дүүрэгт эрүүл мэндийн байгууллагын 155 ажилтан, мөн цагдаа, онцгой байдал болон ДЗДТГ-ын нийт 123 албан хаагч ажиллажээ. Баянзүрх дүүргийн 17-р хороонд 2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр 2497 хүнээс шинжилгээний сорьц авсан бол, өчигдрийн 17:00 цагийн байдлаар 2020 хүн нэмж шинжилгээнд хамрагдаад байна.

Үүнд эрүүл мэндийн байгууллагын 129, мөн цагдаа, онцгой байдал болон ДЗДТГ-ын нийт 350 албан хаагч ажиллаж байна.

Халдварыг тандах, илрүүлэх шинжилгээний хариу бүрэн гарсны дараа голомтын халдваргүйтгэл хийж, зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг цуцлах юм.

Эх сурвалж: НОК

Exit mobile version