Энтертайнмент
ШИНЭ КЛИП: Дуучин Женнифер Лопез, Селена Гомез нарын шинэ уран бүтээл
Алдарт дуучин Женнифер Лопез “In the morning” хэмээх шинэ дуугаа дүрсжүүлэн ютүбд байрлуулж үзэгчдийн хүртээл болголоо. Өдгөө 51 настай дуучин бүсгүй клипэндээ биеийн ихэнх хэсгээ ил гаргасан сахиусан тэнгэрийг илтгэх далавчтай байх аж. Дууны үг нь “Хэрэв чи надад үнэхээр хайртай бол орой миний биеийг хүсэхдээ л зөвхөн хэлэх биш өглөө ч надад хайртайгаа хэл” гэсэн утгатай юм.
Харин Селена Гомез “De Una Vez” хэмээх испани дуугаа дүрсжүүлэн өчигдөр олны хүртээл болгожээ. Дууны утга нь шархалж үлдсэн бүсгүй өнгөрсөн бүхэнд харамсахгүй, улам сэтгэлийн тэнхээтэй болж байгаа агуулгатай аж. Тэрээр хамгийн сүүлд БНСУ-ын охидын алдарт хамтлаг Black Pink-тэй хамтран “Ice Cream” хэмээх дууг дуулсан клипээ цацаад байсан юм. Дуучин бүсгүй дуулахаас гадна сүүлийн үед өөрийн нэрийн “RareBeauty” хэмээх гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлтдээ ихээхэн анхаарч ажиллаж байгаа юм.