CRI Монгол радио

Турк улс Хятад улсад үйлдвэрлэсэн вакцинаар коронавирусийн эсрэг дархлаажуулалтын аянаа эхлүүлжээ

Нийтэлсэн

Турк улс хүн амдаа коронавирусийн эсрэг дархлаа тогтоох аяныг Пүрэв гарагт Хятадын Sinovac Biotech компанийн бүтээсэн вакцинаар эхлүүлжээ.

Эхний 24 цагийн хугацаанд нийт 285,000 хүниийг вакцинжуулснаа Баасан гарагт албаны эх сурвалжууд мэдээлсэн байна.

Пүрэв гарагт тус улсын ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган нийслэл Анкара хотод вакцины эхний тунгаа хийлгэжээ.

Тэрбээр энэ үеэрээ вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг Туркийн иргэдэд уриалсан байна. Тус улс эхний ээлжинд эмнэлгийн ажилтнуудыг хамруулж эхэлжээ.

Турк улс Sinovac компанийн CoronaVac вакцинаас 50 сая тунг захиалсны эхний 3 саяыг нь хүлээн аваад байна.

Үүнээс гадна Оросын Спутник V, АНУ-ын Pfizer, Германы BioNTech компаниудын хамтран бүтээсэн вакциныг авах талаар ярилцаж байгаа гэнэ.

Мөн Туркийн мэргэжилтнүүд дотооддоо коронавирусийн эсрэг вакцин бүтээхээр ажиллаж байгаа юм.

CoronaVac вакциныг 29 хүн дээр туршихад 91.25 хувийн үр дүнтэй гарсан тухай өнгөрсөн сард Турк улс зарлаж байв. Хятадад үйлдвэрлэсэн вакциныг 40 хүн дээр туршсаны дараа эцсийн үр дүнг зарлах юм.

Энэ долоо хоногт Бразил улс CoronaVac вакциныг 50.4 хувийн үр дүнтэй туршсанаа зарлаж байв.

Ийм ялгаатай үр дүн гарсан нь Бразилын тал шинж тэмдэггүй халдвар тээгчдийг туршилтдаа хамруулсантай холбоотой гэж Туркийн засгийн газрын шинжлэх ухааны зөвлөлийн гишүүн Серхат Унал тайлбарлажээ. Туркээс гадна Индонез улс дархлаажуулалтын аянаа Лхагва гарагт Sinovac компанийн вакцинаар эхлүүлсэн юм.

Эх сурвалж: Reuters

Exit mobile version