Улс төр

Налайхын Эрүүл мэндийн төвд 2 тэрбум төгрөгийн ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийнэ

Нийтэлсэн

УИХ-ын гишүүн С.Амарсайхан болон Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон бусад албаны хүмүүс өчигдөр (2021.01.15) Налайх дүүргийн Эрүүл мэнд төвд ажиллаж, өнөөгийн байдал, үйл ажиллагааны талаар газар дээр нь мэдээлэл авч, Ковид-19 халдварын бэлэн байдал авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй биечлэн танилцлаа.

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Амарсайхан “Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй цахимаар уулзаж, гүйцэтгэлийн санхүүжилт болон шинээр нэмэлт өөрчлөлт орж байгаа хуулиудын талаар, мөн нэг худалдан авагчийн зарчим up to date platform нэвтрүүлж, ажиллаж байгааг талаар улам сайжруулах хурдан нэвтрүүлэх чиглэлээр тэдэнтэй ярилцлаа. Энэ үеэрээ Налайх ЭМТ-д нэн түрүүнд шаардлагатай байгаа хэд хэдэн томоохон тулгамдсан асуудлуудыг нэн даруй шийдвэрлэхээр боллоо.

Үүнд:

1. Ковид-19 халдварын илрүүлэх шинжилгээнд хамрагдсан иргэдийн сорьцыг хот руу зөөвөрлөн хариу гарах хүртэл их хугацаа зарцуулж байгаа тул ПСР шинжилгээний төвийг байгуулж, иж бүрэн тоног төхөөрөмжөөр бүрэн хангах нь зүйтэй, үүний тулд урсгалын зураг гарган, өрөө тасалгааг бэлтгэх, ажиллах хүний нөөцийг бэлтгэх, бэлэн байдлыг хангах үүрэг өглөө.

2. Ходоодны дурангийн аппарат, болон дурангийн мэс заслын тоног төхөөрөмж, компьютер оношлогооны аппаратыг шийдвэрлэж өгөх тул ашиглалтад оруулах,

3. Сэргээн засах, уламжлалт эмчилгээний төв байгуулах нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалт хийх,

4. Эрүүл мэндийг дэмжих эрүүл зүйн үзлэгийн төв байгуулах 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус тус энэ оны эхний улиралд багтаан шийдвэрлэхээ илэрхийллээ” гэв.

Exit mobile version