Улаанбаатар

Үсчин, гоо сайханчид үйлчлүүлэгчдээ 15 минутад багтаан үйлчлэх боломжгүй тул нээхгүй

Нийтэлсэн

Нийслэлийн удирдлагууд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, үйл ажилллагааг нь эхлүүлсэн салбаруудыг танилцуулав. Өнөөдрөөс үйл ажиллагааг нь нээсэн аж ахуй нэгжүүдэд тавих шаардлага, дараагийн ээлжид нээх барааны бүх төрлийн худалдаа эрхлэгчдэд өгөх зөвлөмжийн талаар НМХГ, Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэдээлэл технологийн газраас хамтран мэдээлэл хийлээ.

Энэ үеэр сэтгүүлчид үсчин, гоо сайхан, зочид буудлуудыг хэзээ нээх талаар асуухад Нийслэлийн хэвлэлийн албаны дарга дараах хариултыг өглөө:

-Нийслэлийн 9  дүүрэгт 3000 орчим үсчин бий. Олон улсын жишгээр үсчин, гоо сайхны газруудыг халдвар тархаах дундаас дээш эрсдэлтэй гэж дүгнэсэн. Иймд эдгээр газруудыг одоогоор нээхгүй. Мөн нэмж хэлэхэд эдгээр газрууд нэг хүнд 15 минутад багтаан үйлчилгээ үзүүлэх боломжгүй. Учир нь 15 минутаас дээш хугацаанд хамт байвал ойрын хавьталд тооцогдоно.

Бид олон санал хүсэлт хүлээн авч байгаа ч одоогоор эдгээр газрыг нээх боломжгүй байна гэв.

Exit mobile version