Бидэнтэй нэгд

Нийгэм

Н.Асралт: УХТЭ-т анх удаа гуяны гадна булчингаар хэл орлуулан суулгах мэс заслыг амжилттай хийлээ

Нийтэлсэн

Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Хүзүү толгой, чих, хамар, хоолойн нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч, Анагаах ухааны магистр Н.Асралттай ярилцлаа.

Тэрээр манай улсын чадварлаг залуу эмч нарын төлөөлөл бөгөөд гадаадад очиж эмчлүүлээрэй гэдэг үгийг хэлдэггүй болтол хөгжүүлж чадсан гэсэн урам зоригтой үгээр яриагаа эхлүүлж байлаа. Ингээд та бүхэн түүний ярилцлагыг хүлээн авна уу.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн онд хийсэн хамгийн том мэс заслын тань талаар ярилцлагаа эхлүүлье.
-Сайн байна уу. Уншигчдадаа мөн энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн оны 10-р сард УХТЭ-т анх удаа гуяны гадна талын булчингаар хэл орлуулан суулгах мэс заслыг амжилттай хийлээ. Өвчтөний хувьд хэлэн доорхи булчирхайн хортой хавдартай гэж оношлогдож, мэс засалд орсон. Хавдар нь хэлний тухайн орчинд байна уу, эсвэл тухайн орчноос хальж арьс салст руу нэгдсэн байна уу гэдгээс хамаарч мэс заслын хүрц, талбайн хэмжээ нь томордог. Тухайн өвчтөний хувьд хавдар хэлрүүгээ ороод, ясруугаа ороогүй байсан учраас бид хүзүү, эрүүгээр нь нээлт хийгээд хэлний угийг үлдээж бусад хэсгийг тайран хэлний доороос  хавдартай хэсгийг авсан. Энэ процессын дараа хэлгүй болсон хүн нэгдүгээрт авиа гаргаж чадахгүй болно. Үүнээс гадна хэлний хамгийн том үүрэг нь амаар орж ирсэн хоолыг ходоод руу шидэж өгөх үүрэг байдаг. Бүрэн хэлгүй болсон тохиолдолд тухайн хүний ходоодруу гуурс суулгаж, насан туршдаа амт мэдрэхгүй, соруулын тусламжтайгаар  хоол тэжээлээ идэж амьдрах болно гэсэн үг. Тийм учраас бид дээрх бэрхшээлийг үүсгэхгүйн тулд бид өвчтөний зүүн гуянаас чөлөөт далбан буюу арьс, эдүүд болон булчин судастай нь хамт авч, хүзүүний гүрээний салаанд судсыг нь холбосноор тухайн хэсгийг тэжээлтэй болгосон. Ингэснээр цусан хангамжийг алдагдуулахгүйгээр хэлнийх нь угт чөлөөт далбангаа холбож өгсөн. Одоо тухайн өвчтөн хоол идэж чаддаг, бөөрөнхий ч гэсэн өөрийгөө бүрэн ойлгуулах хэмжээнд ярьж чаддаг болсон.

-Тэгэхээр энэ мэс засал танай эмнэлэгт маш том дэвшлийг авчирсан гэж ойлгож болох уу?

-Тийм шүү. Дээрх мэс заслын онцлог нь нэгдүгээрт хүний өөрийнх нь эдээс донорын эрхтэнг авсан юм. Мөн мэс заслын олон багууд хамтран ажилласан. Үүнд УХТЭ-ийн Хүзүү толгой, чих, хамар, хоолойн нөхөн сэргээх мэс заслын баг болон ХСҮТ-ийн Толгой хүзүү мэс заслын тасгийн эрхлэгч Г.Пүрэвдорж эрхлэгчтэй мэс заслын баг, ХСҮТ-ийн Нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч Денис Скуратов нартай хамтран ажилласан. ХСҮТ энэ төрлийн мэс заслыг хийдэг бөгөөд  лавлагаа шатлалын Улсын эмнэлгүүдээс манай эмнэлэг анхдагч нь болон тус мэс заслыг эмнэлэг дээрээ амжилттай хийлээ.

Бид өөрсдийнхөө бүхий л нөөц бололцоог ашиглаж уг мэс заслыг амжилттай хийсэн нь бидний бэлэн байдлын түвшинг шалгасан амжилттай туршлага болсон.

Өмнө нь бид хүзүүний хоргүй хавдар авах, гоо сайхны хамрын өндөрлөгөө, гоо сайхны бусад төрлийн хагалгаа хийх, өөр эмнэлэгт хийлгээд мэс заслын дараах хүндрэл гарсан тохиолдлууд болон хамрын нуруунд хавирганы мөгөөрснөөс авч суулгах нөхөн сэргээх гэх мэт мэс заслыг хийдэг байсан бол өнөөдөр бид хавдрын хамгийн том мэс заслыг хийдэг болсон.

-Гадаад улс оронд энэ төрлийн мэс заслыг хэдэн төгрөгөөр хийдэг вэ?
-Тус мэс заслын хувьд гадаад руу урсах валютын урсгалыг багасгаж  иргэдийн санхүүд асар дэмтэй мэс засал болсон. Эмчилгээ үйлчилгээний үнэ өртгийн хувьд улс орон болон эмнэлэг, эмнэлэг өөр өөр байдаг. Гадны олон оронд энэ төрлийн мэс заслыг хийж чадахгүй байгаа. Анагаах ухааны том цогц эмнэлгүүд л энэ төрлийн мэс заслыг хийж байна. Ер нь эмчилгээний дараах хяналт, ор хоног ороогүй зөвхөн мэс заслын үеийн зардал л Солонгост 30 сая воны өртөгтэй. Үүн дээр ор хоног, асаргаа сувилгаа, замын зардал гэх мэт олон зардлууд нэмэгдэнэ.  Манай өвчтөний хувьд Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөгдөөд хувь хүнээс мэс заслын нэг удаагийн багаж хэрэгслийн зардал болох 800 орчим мянган төгрөг, ор хоногийн мөнгө 72 мянган төгрөгийн зардал гарсан.  Өвчтөн эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Мэс заслын дараа 20 хоног хяналтад яваад 45 хоногийн дараагаас дараагийн шатны буюу хавдрын эмнэлгийн хяналтад орж хавдрын дараах нөхөн сэргээх эмчилгээндээ орсон.

-Мэс засал хэчнээн цаг үргэлжилсэн бэ?
-Мэс засал нийт 6 цаг 32 минут үргэлжилсэн. Хамгийн гол нь энэ мэс заслыг хийхийн тулд гурван баг ээлжлэн орсон. Мэс заслын багийн бүх гишүүд  гадны улс орнуудад суралцаж, сурсан мэдсэнээ ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө амжилттай гаргаж чадсан нь л том дэвшил юм аа.

-Таны хувьд мэргэжил хаана хаана дээшлүүлсэн бэ?
-Миний хувьд Малайз улсад Толгойн хүзүү мэс засал, Солонгос улсад чих хамар хоолойн чиглэлээр мэс заслын чиглэлээр мэргэжил дээшлүүлж суралцсан.

-УХТЭ-ийн хувьд толгой, хүзүүний хэчнээн төрлийн мэс заслыг хийж байна вэ?
-Манай эмнэлгийн хувьд толгой, хүзүүний бүх төрлийн хавдрын мэс засал, чих хамар хоолойн бүх төрлийн мэс засал, мөн гоо сайхны мэс засал болох арьс татах, зовхи татах, хамар, уруулын гоо сайхны мэс заслыг хийж байна. Чихний хувьд хэнгэрэг нөхөх, гадна суваг нээх, чихний хэлбэр засах,  дунгийн суулгацын мэс заслуудыг хийж байна. Хамрын хувьд хамрын хугарал гэмтэл, амьсгал сэргээх, хортой, хоргүй хавдар авах, хамаргүй хүнд хавирганы мөгөөрсийг нь ашиглаж хамар хийх, гэмтлийн улмаас толгойн хүзүүний хавсарсан гэмтлийг гоо сайхны нөхөн сэргээх мэс засалтай хослуулах гэх мэт маш олон төрлийн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Манай багийн хувьд энэ мэс заслыг манайх хийж чадахгүй, гадаадад очиж эмчлүүлээрэй гэдэг үгийг хэлдэггүй  болтол хөгжсөн.

-Танай тасгийн хувьд жилд дунджаар хэчнээн өвчтөнд мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлдэг вэ?
-Манай тасаг дөрвөн эмчтэй. Жилдээ бид  500 төлөвлөгөөт мэс заслыг хийж байна.  Үүнээс гадна яаралтай мэс заслуудад ороод явж байна. Бүсчлэл нэмэгдсэнээр яаралтай мэс заслын тоо хоёр дахин нэмэгдэж байна. Манай тасгийн хувьд харьцангуй залуу тасаг. УХТЭ-ийн захиргаанаас дэмжиж бид бүхнийг төрөлжсөн ажлаа хийх боломжийг олгон шинэ тасаг байгуулж, орон тоогоор хангаж өгсөнд баяртай байгаа. Хэдий дөрөвхөн эмчтэй ч гэлээ жилд 500 гаруй мэс заслыг хийж байна гэдэг нь бидний хувьд том амжилт юм. Миний хувьд энэ том хамт олны нэг хэсэг болж, тасгийнхаа түүхийг нээн бичилцэж яваадаа баяртай байдаг.

-Баярлалаа Та бүхний ажилд амжилт хүсье.

Эх сурвалж: ЭМЯ

CGTN мэдээ12 цаг өмнө

Дэлхий ертөнц ноёрхлыг бус шударга ёсыг хүсч байна

CGTN мэдээ2 өдөр өмнө

Америкийн “татварын дайн” өөрт нь сөрөг үр дагавартай

CGTN мэдээ2 өдөр өмнө

Бангладешийн түр засгийн газрын ахлах зөвлөх Юнустай хийсэн ярилцлага

Улс төр5 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга та, Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар гаднын компанид зарсан нь үнэн

Эдийн засаг5 өдөр өмнө

Б.Жавхлан: Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ

Боловсрол5 өдөр өмнө

П.Наранбаяр: 2030 он гэхэд 88 мянган хүүхэд улс даяар нэмэгдэнэ. Тэдэнд сургууль цэцэрлэг хэрэгтэй

Энтертайнмент5 өдөр өмнө

Мессигийн хувийн бие хамгаалагчийг талбайд гарахыг хориглолоо

Дэлхий5 өдөр өмнө

Хятад хэлэлцээ хийхийг хүсэж байгаа ч тэмцэхэд бэлэн байна

Нийгэм5 өдөр өмнө

Хотын дарга Х.Нямбаатар Шинэ тойрог авто замын трасс дагуу ажиллалаа

Дэлхий5 өдөр өмнө

БНСУ | Юн Сог Ёлийг давж заалдах боломжгүйгээр шүүнэ

Нийгэм5 өдөр өмнө

ЖДҮ | Я.Эрдэнэсайхан нийслэлийн 9 дүүргийн ЖДҮҮДТ-ийн удирдлага, албан хаагчидтай уулзлаа

Улс төр5 өдөр өмнө

Т.Мөнхсайхан: Манайх шиг эмч нараа ялладаг улс ховор

Энтертайнмент6 өдөр өмнө

Лукас Пакета бүх насаараа хөлбөмбөг тоглох эрхээ хасуулж болзошгүй

Дэлхий6 өдөр өмнө

WADA-гийн тэргүүнд ганц л хүн нэр дэвшив

Нийгэм6 өдөр өмнө

“СТ-4” орон сууцны дахин төлөвлөлтийг “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК хариуцна

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Энтертайнмент2 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм2 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр3 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм6 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ