Энтертайнмент
Райан Рейнольдс “Deadpool – 3” киноны зохиолын багт ажиллана
Холливудын алдарт жүжигчин Райан Рейнольдс “Марвел” студитэй “Deadpool – 3” кинонд тоглох гэрээ хийхээр болсон гэх “шуум” яг нэг жилийн өмнө тарсан. Тэгвэл R ангилал(хэрцгий дүр зураг, хараалын үг хэллэг агуулсан)-аар бүтээгдэх “Deadpool – 3” киноны зохиол дээр Deadpool-ийн дүрд тоглодог жүжигчин Райан Рейнольдс өөрөө хамтран ажиллахаар болжээ. Түүнчлэн киноны зураг авалтыг энэ жилд эхлүүлэхгүй гэдгийг “Марвел” студийн захирал Кевин Файги мэдэгдсэн байна. Мөн Кевин “Deadpool “Marvel cinematic universe”-ийн дүрүүдээс тэс өөр. Райан Рейнольдсын төрөлхийн нэгэн хүч энэ дүрийг утгаар нь амьдруулж байгааг харах нь үнэхээр сайхан хэрэг” гэжээ.
Өмнө нь “Deadpool” болон “Икс хүмүүс” цуврал киног “XX зуун фокс” кино компани бүтээж байсан. Харин 2018 онд “Дисней” тус кино компанийг худалдаж авснаар “XX зуун фокс” “Марвел”-тай хамтрах эхлэл тавигдсан юм. Гэсэн хэдий ч “Deadpool 3” бүтээл R ангилал буюу 17-оос дээших насны үзэгчдэд зориулагдсан бүтээл хэвээр байх аж. Тиймээс тус бүтээлийн урьдын ангиудын онцлог болох тулаан, зохиосгүй хэллэгүүд шинэ ангид ч гарах юм байна.