Бидэнтэй нэгд

Нийгэм

Өрсөлдөөнийг хянадаг Б.Бат-Эрдэнэ тендер зарладаг компанийн ТУЗ-ийн дарга болсон нь ашиг сонирхлын зөрчлийн сонгодог жишээ

Нийтэлсэн

Монголын төрөөс авлагатай юм шиг эрхэлж, албан тушаал, ашиг сонирхлоо хангаж байдаг хүмүүс мэр сэр гарч ирдэг.

Тийм хүмүүсийн нэг нь ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ боллоо. Намтрыг үзвэл “Силк Роуд Трэвел” ХХК, “Эйр тикет” ХХК-ийн ерөнхий захирал, Мэдээлэл, харилцаа холбоо шуудангийн газрын зөвлөх, МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Шадар сайд У.Хүрэлсүхийн зөвлөх, МХЕГ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын зөвлөхөөр ажиллаж байжээ.

Мөн 2018 оны эхээр ЗГХЭГ-ын дэд даргаар томилогджээ. ЗГХЭГ-ын дэд дарга болоод “Эрдэнэс Монгол”-ын ТУЗ-ийн дарга болж байв.

Арван сар ажиллаад ЖДҮ-гийн асуудлаар чөлөөлөгдсөн.

Буцаад өнгөрсөн оны наймдугаар сарын дундуур ШӨХТГ-ын даргаар томилогдсон. Энэ учир шалтгааныг сүүлд өгүүлнэ.

Харин ШӨХТГ-ын дарга болсон Б.Бат-Эрдэнэ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2020 оны аравдугаар сарын 19-ний Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар тус компанийн ТУЗ-ийн төрийн төлөөллийн гишүүн болов. Бүр ТУЗ-ийн дарга нь болоодохжээ.

Чухам энэ бол Монгол Улсын хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн явдал болоод байна. Тодруулбал, Б.Бат-Эрдэнийг ШӨХТГ-ын дарга болгоод, нэмээд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар томилсонд гайхсан хүмүүс олон боллоо. “…Төрийн хуулийг хэн ингэж аймшиггүйгээр зөрчиж Б.Бат-Эрдэнэд өрсөлдөөнийг хянадаг атлаа өөрөө тендер зарладаг эрх мэдэл олгочхов оо. Энэ бол илэрхий ашиг сонирхлын зөрчил бус уу” гэж байгаа юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн үйл ажиллагааны журамд ТУЗ-ийн дарга нь “… ТУЗ-ийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавих, биелүүлэх чиглэлээр компанийн гүйцэтгэх захирал болон ТУЗ-ийн гишүүдэд шаардлага тавих, чиглэл өгөх”, “…Компанийг төлөөлөн гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээнд гарын үсэг зурах” эрхтэй. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүхий л үйл ажиллагааг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ батлан төлөвлөдөг гэсэн үг. Уг журам дахь “…Компанийн үндсэн чиглэлийг тогтоох”, “…Компанийн зарласан хувьцааны төрөл болон тоонд багтаан хувьцаа гаргах”, “…Эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг тогтоох”, “…Компанийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, борлуулалтын орлого, өртөгтэй холбоотой гэрээ, хэлцэл байгуулах бүрэн эрхийг үнийн дүнгээс хамааруулан тогтоох”зэрэг заалтаас санхүүгийн үйл ажиллагаанд шууд хамааралтай болохыг харж болно.

Гэтэл ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга болсон нь Монгол Улсын хэд хэдэн хуулийг зөрчжээ. Үүнийг хоёр хуулийг онцолъё.

Энэ бол ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга байж болохгүй гэж шууд хэлсэн заалт юм.

Нэгдүгээрт, ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийн ажил үүргийг зохицуулдаг Өрсөлдөөний тухай хууль гэж бий. Өрсөлдөөний тухай хуулийн 9 дүгээр зүйлд “…Өрсөлдөгч хуулийн этгээдийн удирдлагын албан тушаалд ажиллахыг хориглох” тухай 9.1-т “…Давамгай байдалтай хуулийн этгээдийн удирдлага өрсөлдөгч хуулийн этгээдийн удирдлагын албан тушаал хавсран ажиллахыг хориглоно” гэж заажээ.

Энэ бол ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга байж болохгүй гэж шууд хэлсэн заалт юм.

Мөн хуулийн 15 дугаар зүйлд “…ШӨХТГ-ын бүрэн эрх”-ийг тодорхойлохдоо 15.1.4-т “…Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аж ахуй эрхлэгч, байгууллагад хяналт шалгалт хийж дүгнэлт гаргах” үүрэгтэйг нь заагаад өгчихсөн.

Гэтэл энэ хүн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргын хувиар компанийг ашигтай болгох, тендер худалдан авалтыг зохион байгуулах ажилд оролцоод явж байдаг. Энэ хоёр ажил хоорондоо нийцэх үү.

Энэ болохгүй гэдгийг Өрсөлдөөний тухай хуулийн 17 дугаар зүйлд “…ШӨХТГ-ын дарга, гишүүнийг томилох” гэсний 17.3-т “…ШӨХТГ-ын дарга, гишүүнд дараах этгээдийг нэр дэвшүүлэхгүй” гэдэг 17.3.4-т “…Төрийн болон хувийн өмчийн аж ахуйн нэгжид ажиллаж байгаа этгээд” гэж заажээ. Б.Бат-Эрдэнэ ШӨХТГ-ын дарга болчхоод дараа нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга болсон. Гэхдээ энэ зүйл заалт үүнийг ч хориглох агуулгатай юм.

Хоёрдугаарт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг ноцтой зөрчсөн. Энэ хуулийн 55.1-т “…Тендерт оролцогч нь өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө ШӨХТГ-т ажлын таван өдрийн дотор гаргана”, 55.3-т “…ШӨХТГ гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл захиалагчийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх, тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах, зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах зэрэг шийдвэр гаргана” гэжээ.

Мөн 55.4-т “…Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдлыг хянан хэлэлцэж шийдвэрлэх хүртэлх хугацаанд захиалагчийн гаргасан шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг тендерт оролцогчийн гомдлыг хангах нь илүү үндэслэлтэй байгаа бол түр түдгэлзүүлэх шийдвэр гаргаж болно” гэсэн байна.

Энэ бол ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга байж болохгүйг тогтоосон хангалттай нотолгоо.

“Эрдэнэс Тавантолгой” ХК бол зүгээр нэг аж ахуйн нэгж бус. Монгол Улсын эдийн засгийн том хөшүүрэг, стратегийн үй ажиллагаатай компани юм. Тэндхийн тендер, худалдан авалт байнга л хардалт дагуулж байдаг. Энэ утгаараа төрийн хяналт тавьж, худалдан авах үйл ажиллагаанд оролцогчдыг зохицуулах, өрсөлдөөнийг тэнцвэртэй явуулах үүрэгтэй ШӨХТГ-ын дарга хүн энэ компаниас хол байх учиртай.

Гэтэл дээр нь гарч суугаад дарга нь болсон учраас Б.Бат-Эрдэнэ ашиг сонирхлын зөрчлийн сонгодог жишээ болчхоод байна.

Гэхдээ Б.Бат-Эрдэнэ өөрөө эдгээр хуулийн зөрчлөө арилгах санаачилга гаргавал боломж бас бий. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн үйл ажиллагааны журамд “…ТУЗ-ийн гишүүн нь өөрийн ажил, бизнесийн үйл ажиллагааны дагуу компанитай буюу түүний тодорхой үйл ажиллагаатай ашиг сонирхлын зөрчилтэй болсон бол энэ тухайгаа ТУЗ-ийн даргад даруй бичгээр мэдэгдэх” гарц байгаа юм. Эсвэл…

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм4 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг4 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент4 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр4 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм4 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр4 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ5 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн