Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Н.Хүдэрбат: Тухайн орны хөгжлийг мөнгөн дэвсгэртээс харж болдог

Нийтэлсэн

Бид энэ удаагийн “Хобби” буландаа ҮБХИС-ийн БХЭШХ-гийн Түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, дэд хурандаа Н.Хүдэрбатыг урьж оролцууллаа.


-Хэзээнээс эхэлж мөнгөн тэмдэгтүүд цуглуулж эхлэв? Анх сонирхлыг тань хэрхэн татсан бэ?

-Би 2013 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний гуравдугаар ээлжийн мотобуудлагын батальонд үүрэг гүйцэтгэсэн. Ажиллагааны газар оронд очоод өмнөх цэргийн багтай ээлж солилцох үеэр дэслэгч С.Түвшинбаатар гэдэг залуутай танилцсан юм. Тухайн үед тэр залуу надад Катар Улсын мөнгөн дэвсгэртийг дурсгал болгон өгсөн нь миний цуглуулгын хамгийн анхных буюу эхлэл байсан гэж хэлж болно. Тэр өдрөөс хойш мөнгөн тэмдэгт цуглуулах хоббитой болсон. Өмнөд Судан Улсад өнгөрүүлсэн жил орчмын хугацаанд 70 гаруй улсын мөнгөн дэвсгэртийг цуглуулсан. Цуглуулгаа баяжуулахын тулд бусад орны цэргүүдтэй харилцах шаардлагатай болсон тул англи хэл сурч эхэлсэн. Энэ маань ч үр өгөөжөө өгч монгол орныхоо мөнгөн дэвсгэртийг өөр улсынхтай солилцох журмаар цуглуулгаа арвижуулж эхэлсэн дээ.

-Таны цуглуулгаас хамгийн үнэ цэнтэй нь …

-Хамгийн үнэ цэнтэй нь Германы эзэнт гүрний үе буюу 1910 онд үйлдвэрлэгдсэн мөнгөн дэвсгэрт юм. Учир нь тус мөнгөн дэвсгэртийг надад байгаа хамгийн эртнийх гэж хэлж болно. Олж авсан түүх нь ч сонин. Манай сургуулийн Аюулгүй байдлын сургуулийн оюутан Д.Мөнх-Эрдэнэ гэдэг залуу илтгэл тавих талаар надаас зөвлөгөө авч байсан юм. Жилийн дараа тэр залуу надтай таараад Герман Улсад сургуульд сурахаар болсон талаараа хэлсэн. Тухайн үед баяр хүргээд л өнгөрсөн. Хэдэн сарын дараа гадаадаас дуудлага ирж байна. Гайхаад утсаа автал өнөөх Д.Мөнх-Эрдэнэ дүү маань надад зориулаад зах дээрээс хуучны мөнгөн тэмдэгт худалдаж авсан талаараа дуулгасан. Тэр үед их л сэтгэл хөдөлж байснаа санаж байна.

-Та цуглуулгаа тоолж үзсэн үү? Хэдэн улсын мөнгөн дэвсгэрт таны цуглуулгад байгаа вэ?

-Миний тооцоогоор 170 улсын 300 орчим цаасан мөнгө бий. Дахиад 30 орчим орон үлдсэн. Ихэнх нь арлын улсуудын мөнгөн тэмдэгтүүд. Тэдгээрийг олж цуглуулна гэдэг тун амаргүй.

-Мөнгөн дэвсгэрт юуг илэрхийлдэг вэ?

-Мөнгөн дэвсгэрт тухайн орны тусгаар тогтнолын баталгаа болохоос гадна хөгжлийн түвшинг тодоор харуулдаг. Барууны өндөр хөгжилтэй орны мөнгөн дэвсгэртийг аль нэг буурай орныхтой харьцуулахад материал, нууцлалын хувьд маш их ялгаа харагддаг. Жишээ нь, Канад Улсын мөнгөн дэвсгэртийг базаад шидсэн ч нугалардаггүй. Тэр ч бүү хэл зарим орны мөнгөн дэвсгэртүүд шатдаггүй талаар ч цуглуулагчид ярьдаг.

-Цуглуулгаа хэрхэн баяжуулдаг вэ?

 

-Миний хоббиг гэр бүл, найз нөхөд, ажлын хамтрагч нар маань бүгд мэддэг учир мөнгөн дэвсгэртүүд бэлэглэдэг. Тухай бүрт нь хэн, хэзээ, ямар цолтой байхдаа алийг нь бэлэглэж байсан бэ гэдгийг нямбай гэгч нь бичээд хадгалчихдаг нь миний цуглуулгын нэг онцлог. Энэ нь хожим түүхэн баримт болж үлддэг гэдгээрээ сонирхолтой. Мөн гадаадын сургууль, зарим сургалт, дамжаа, цэргийн ажиллагаанд оролцохоор хилийн дээс алхаж буй найзууд, ах, эгч болон шавь нартаа тухайн орны мөнгөн тэмдэгтийг захидаг. Дээрээс нь, зоос, цаасан мөнгө цуглуулагчидтай холбоо тогтоож, улмаар өөрт байхгүй цуглуулгаа олж авдаг.

-Цуглуулгынхаа хамгийн содноос сонирхуулахгүй юу?

-Миний содон цуглуулгуудын нэг бол Шотланд Улсын мөнгөн дэвсгэрт. Шотланд Улс Их Британы нэг хэсэг ч гэсэн өөрсдийн онцлогийг харуулсан тусдаа мөнгөн дэвсгэрттэй. Үүнийг би Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний наймдугаар ээлжийн мотобуудлагын батальонд үүрэг гүйцэтгэж байхдаа Английн инженерийн ротын нэг ахлагчаас бэлэг болгон авч байсан.

 

Түүний аав нь шотланд хүн учраас өөрт нь энэ ховор цаасан мөнгө явж байж л дээ. Намайг энэ төрлийн хоббитой гэдгийг мэдээд надад өгсөн. Мөн Костарико Улсын мөнгөн тэмдэгт нь ил захидал шиг нэлэнхийдээ өнгөт том зурагтайгаар загварчлагдсан байдаг бол өмнө нь Английн колони орнууд байсан зарим улс одоо хүртэл Элизабет хатан хааны зургийг мөнгөн дэвсгэртдээ хүндэтгэн байршуулсан байдаг. Миний цуглуулгад тэдгээр цаасан мөнгөнүүд бий. Харин надад байгаа хамгийн содон цуглуулга бол Зимбабве Улсын нэг тэрбум долларын мөнгөн дэвсгэрт. Энэ бол эдийн засгийн уналтад орсон, мөнгөний үнэ цэн алдагдсан орныг батлах баримт. Тэгэхдээ 2016 оны 12 дугаар сард гүйлгээнээс хассан учир ашиглагдахаа больж, зүгээр л түүх болж үлдсэн. Харин одоо Зимбабве Улс бага тоотой мөнгөөр арилжаа хийдэг болсон.

 

-Цаашид цуглуулгаа ямар байдлаар өргөжүүлэх вэ?

-Би өөрөө түүхч хүн учир зарим нэг ховордсон мөнгөн дэвсгэртийг олж авахаар хайж байгаа. Жишээ нь, Орос Улс Хаант засаглалаа халж түр Засгийн газрыг байгуулсан үе буюу 1917 онд ашиглагдаж байсан мөнгөн тэмдэгт дээр хас тэмдгийг оруулсан байдаг нь миний судалгааны ажилтай холбогддог. Дээрээс нь, Монгол оронд хэрэглэгдэж байсан мөнгөн дэвсгэртүүдийг цуглуулах талаар сүүлийн үед түлхүү анхаарч байна. Ямар ч цаасан мөнгө цуглуулагчийн мөрөөдөл бол “Данзангийн доллар”-ыг цуглуулгадаа нэмэх байдаг. Би ч мөн адил. Анх энэ доллар нийт 10.000 ширхэг хэвлэгдэж байсан ч хэдхэн жил ашиглагдаад устгалд орсон. Одоо маш ховордсон учир төдий чинээ үнэ цэнтэй. Зарим цуглуулагчид байдаг талаар сонсож байсан. Нэг ширхэг нь гэхэд хэдэн өрөө байрны үнэтэй тэнцдэг гэсэн яриа бий.

-Өөр ямар цуглуулгатай вэ? 

-Би зоосон мөнгөний цуглуулгатай. Ерөнхийдөө 100 гаруй улсын зоос бий. Мөн дээрээс нь номын цуглуулгатай. Ойролцоогоор 500 орчим ном миний номын санг эзэлдэг. Ихэвчлэн социализмын үед хэвлэгдэж байсан алтан үеийн зохиолчдын номууд зонхилдог. Жишээ нь “Манан будан”, “Зүрхний хилэн”, “Газар шороо” гэх зэрэг. Тэгэхдээ зохиолуудын хамгийн анхны хэвлэлтүүдийг цуглуулдаг онцлогтой. Сүүлийн үед цэргийн сэдэвтэй түүхийн номууд цуглуулж байна.

Эх сурвалж: “Соёмбо” сонин

Дэлхий2 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм2 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент2 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм2 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм2 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий3 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр3 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент3 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Роналдо фанатад “бариулж”, Ямаль “Алтан бөмбөг”-ийн тухай ам нээв

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн