Бидэнтэй нэгд

Нийгэм

Э.Сонинтогос: Холимог сургалтын тогтолцоо эргэлт буцалтгүй боллоо

Нийтэлсэн

Цар тахал дэгдсэнтэй холбогдуулж боловсролын салбарын сургалт цахим хэлбэрт шилжээд байна.  Цахим сургалтад шилжсэнээр их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийн хөнгөлөлт болон зээлийн талаар олон асуудлууд урган гарсан.  Мөн цахим сургалтад шилжсэний давуу болон сул талын талаар олон нийт өөр, өөрийн дүгнэлтээ хийж байгаа билээ. Соёл Урлагийн Их сургуулийн захирал доктор, профессор Э.Сонинтогостой уулзаж дээрх асуудлыг хөндөж ярилцлаа.


-Сургалтын төлбөртэй холбоотой асуудлыг сүүлийн үед нэлээн ярих боллоо. Жишээ нь сургалтын төлбөрийг бууруулаач гэх шаардлагуудыг оюутнууд тавьж байна. Танай сургуулийн тухайд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Багш оюутнууд онлайн сургалтад хэн хэн нь дасан зохицож, дор бүрнээ хичээж байгаа үед иймэрхүү яриа дэмий л дээ. Цахим орчинд шилжсэнээр багш нарын  маань ачаалал дор хаяж 20-30 хувиар нэмэгдсэн.Оюутнууд ч бие дааж суралцах чадвараа нэмэгдүүлж, мэргэжилтэйгээ холбоотой онлайн орчинд үзэж танилцах олон агуулгыг эрж хайж судлах идэвх, чадвар нь дээшилж байна.

Төрийн өмчийн их сургуулиудын тогтмол зардлыг төр даадаг байсныг хоёр, гурван жилийн өмнөөс больсон…

…Оюутны сургалтын төлбөрөөс багш нарын цалин хөлс, гэрэл, дулааны зардлаа төлөөд явж байна. Манайх шиг зардал өндөртэй, ганцаарчилсан, 5-10 хүүхэдтэй бага бүлгээр сургалтыг зохион байгуулдаг сургуульд хичээл сургалтыг тасалдуулахгүй хэвийн авч явах нь номер нэг асуудал юм. Бид тэвчиж болох бүх зардлаа хэмнээд явж байна.

Харин ч “төрийн өмчийн” гэдэг утгаар аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, дулаан, усны төлбөрийг тэглэх шийдвэрт төрийн өмчийн сургуулиуд хамрагдаагүй. Бидний ус, цахилгааны хэрэглээ багассан уу гэхээс дулаан тэр чигтээ байгаа. Санхүүгийн бүх ачааллаа үүрээд явж байна даа. Тиймээс сургалтын төлбөрийг хөнгөлөх ямар ч боломжгүй. Харин техник, тоног төхөөрөмж хэрэглэх зардал, оюутны байрын төлбөрийг эргүүлж өгөх болно.

-Цахимаар явж байгаа сургалтын хэлбэрт оюутнууд сэтгэл дундуур байна гэсэн судалгаа гарсан гэсэн. Танайх иймэрхүү судалгааг хийсэн үү?

-Хийлгүй яах вэ. Судалгаанд оролцсон оюутнуудын дийлэнх олонх нь “Сайн явж байна” гэсэн үнэлгээ өгсөн. Багш нар маань өглөө есөн цагаас үдшийн 22, 23 цаг хүртэл оюутнуудтайгаа онлайнаар харилцаж байна. Соёл Урлагийн Их Сургууль 387 багштайгаас 34 хувь нь 22-35 насны, 45 хувь нь 36-50 насны, 21 хувь нь 51-ээс дээш насны багш нар юм. Иймд цахим сургалтыг үр дүнтэй зохион байгуулах, профессор багш нарын цахим сургалтын сайн арга зүй, туршлагыг түгээх, программ ашиглалттай холбоотой сургалтуудыг зохион байгуулсан. Цаашид ч тогтмол зохион байгуулна.

Цахимаар олж авч байгаа мэдлэгийг бататгах, техник хэрэгслийг чадварлаг ашиглах, үеийн нөхдөдөө үлгэрлэх зорилгоор оюутнуудын дунд “Утаснаасаа уралдъя” уралдааныг хоёр ч удаа зохион байгууллаа. Оюутнууд маш сайн оролцсон. Бас багш нарынхаа дунд цахим сургалтыг хэн сайн зохион байгуулж байгааг шалгаруулж, тэр туршлагыг багш нарт сурталчилж, урамшуулсан.

-Сургалтын зээлийг ямар нөхцлөөр хэчнээн оюутанд олгосон бэ?

-Зайлшгүй хэрэгцээтэй мэргэжлээр сурч байгаа, зээлд хамрагдах хүсэлт гаргасан оюутнууд, өнгөрсөн хичээлийн жилд төгссөн оюутнуудын зээл орж ирсэн. Жишээлбэл энэ хичээлийн жилд тэргүүлэх буюу кино, жүжиг, хөгжим, телевиз, бүжгийн найруулга, соёлын өвийн сэргээн засварлалтын чиглэлээр сурч байгаа 52 оюутан 78,4 сая төгрөгийн зээлээ авсан. Сая Засгийн газар өмчийн хэлбэр, мэргэжил харгалзахгүй хүсэлт гаргасан оюутан бүрт зээл өгөх шийдвэр гаргалаа. Манай 400 орчим оюутан хамрагдана гэсэн үг. Энэ маш чухал шийдвэр байлаа. Манайд жилд дунджаар 2200-2300 оюутан суралцдаг. Бид жил бүр голч үнэлгээ, идэвх, хандлагаар нь 50 оюутанд захирлын нэрэмжит тэтгэлэг олгодог.

-Бусад орны урлагийн сургуулиуд сургалтаа яаж зохион байгуулж байгааг судалж үзсэн үү. Өөрийнхөө туршлагатай харьцуулж үзвэл?

-Судлалгүй яах вэ. Зайн сургалт, цахим сургалтыг дэлхийн дээд боловсролын байгууллагууд хэдэн жилийн өмнөөс эхэлсэн. Манайд ч гэсэн дэлхийн томоохон сургуулиудыг цахимаар дүүргэсэн хүмүүс байдаг. СУИС-ийн тухайд дөрөв, таван жилийн өмнөөс “Зайн сургалтын төв” байгуулж сургалтын хөтөлбөр, хичээлийн агуулгыг тодорхой болгох, тоног төхөөрөмжийг худалдан авах ажлуудыг хийгээд явж байсан. Гэхдээ энэ өвчин гэнэт гарахад, дэлхий нийтээрээ бэлтгэлгүй байлаа. Олон улсын сургуулиуд ч ийм нөхцөл байдал үүсэхэд бэлэн бус байлаа гэж ярьж бичиж байна. Бид бусдын туршлагаас сургамж авах үүднээс ЮНЕСКО-гоос эрхлэн хэвлүүлсэн “Холимог сургалт-Чанартай дээд боловсрол” номыг орчуулан хэвлүүлж багш нартаа өгсөн. Бас эгч дүүгийн холбоотой сургуулиудтайгаа мэдээлэл солилцож байна. Тухайлбал Сингапурын Лассал сургуулийн профессор, проректор Виенка Пурушкомон бичихдээ “Хүмүүс хорвоо ертөнцийг ойлгохоо больж, хүн төрөлхтний түүхэнд тохиолдсон онцгой цаг үед аж төрж байна. Нэг өчүүхэн вирус гарч ирээд өнөөдрийг хүртэлх амьдралын хэв маягийг орвонгоор нь эргүүлэв. Бид цоо шинэ үеийнхний хэлээр ярьж,  аж төрөхөд суралцахаас өөр аргагүй болов. Заахуйн болон суралцахуйн динамик өөрчлөгдөх ёстой гэдгийг ойлгох цаг болжээ” гээд оюутнуудынхаа дунд хийсэн судалгааг танилцуулсан байсан. Тэд Slack, Petland гэх мэт программ ашиглаад судалгаа хийхэд нэг сонин зүйл ажиглагдсан нь цахим орчинд шилжсэний дараа оюутны ирц нэмэгдсэн байжээ.

Бас үнэлгээний динамик өөрчлөгдсөн нь сонирхол татсан байх жишээтэй. Тэгвэл Бээжингийн Төвийн драма академийн профессор Жион Зиоу “Жүжиглэх уран чадварын багш нар видео хичээлээр дамжуулан жүжиглэх дадлагыг түлхүү хийх арга замыг олох гэж урьд өмнөхөөсөө илүүтэй ажиллан хичээллэсээр байна. Танхимд ихэнх цагаа өнгөрөөж байсан бол түүх, дүрүүдээ илүү сайн судлах, хүн төрөлхтний агуу түүхийг уншиж ойлгоход цахим орчин эерэг нөлөөлж байна. Бид өмнө нь дадлагад илүү анхаараад, онол судалгаанд бага цаг зарж байжээ” гэж ярьж байх жишээтэй.

П.И.Чайковскийн нэрэмжит Москвагийн хөгжмийн консерватори энэ үеэр “Евро-азийн хөгжмийн урлаг” гэсэн Дижитал сэтгүүлийг хамтарч гаргая, редакцийн зөвлөлд танайхнаас оруулъя гэж байна. Европын урлагийн сургуулиудын дунд болсон вебинарт манай есөн багш оролцлоо.

Ер нь цаашдаа хорио цээрийн дэглэм суларсан ч онлайн сургалтын хэлбэр үргэлжилж, өөрөөр хэлбэл “HYBRID” буюу холимог сургалтыг нэвтрүүлж, танхимын болон онлайн хичээлүүд зэрэгцэх нь байна.

-Соёл Урлагийн Их Сургууль  “Сайн сайханд дагуулна” гэсэн уриатай. Энэ чиглэлээр цахим орчинд ямар ямар сайн сайхан үйлсэд давлагаалж байна вэ?

-Өнгөрсөн хавраас “Бид сайн сайханд дагуулна” гэсэн давлагааг Манай Хөгжмийн урлагийн сургуулийн багш Д.Ариунболд эхлүүлсэн. Үргэлжлүүлээд хөгжмийн зохиолчид, дүрслэхийнхэн, театрынхан, бүжгийнхэн, анимейшний багш нар шинэ бүтээлүүдээрээ давлагаалсан.

Манайд Монголын олон сайхан уран бүтээлч ажилладаг болохоор хүмүүст эерэг сайхан бүтээлүүд цахимаар хүргэсэн. 747 мянган хүн үзсэн байсан. Бас Соёл урлагийн Их Сургууль 30 жилийн ойгоо тэмдэглэж байгаатай холбоотойгоор төгсөгчдийн дунд “СУИС-бидний бахархал” гэсэн давлагаа явж байгаа. Төгсөгчид маань дүү нартаа захиа сургамжийн үг хэлж, шилдэг бүтээлээрээ мэндчилгээ дэвшүүлдэг юм.

Манай бүжгийн багш нар “Бийгээ биелж, биеэ дархлаажуулъя” гэсэн хичээлийг явуулсан. Хандалт олон байсан. Энэ мэтчилэн олон санаачилга багш оюутнуудаас гарч байгаа. Болж бүтэж байгаа зүйлээ дэмжээд, эрүүл саруул нийгмийн төлөө нэгдэж, нягтарч байж, хор уршигтай өвчнийг бид ялж гарна даа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа