CRI Монгол радио

Хятадын эдийн засгийн сэргэлт хүчтэй байна

Нийтэлсэн

1-р сарын эхээр Дэлхийн банк “Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв”-ийн шинэ дугаартаа дэлхийн ДНБ 2021 онд 4% -иар өснө гэж таамагласан. Гэсэн хэдий ч Хятадын эдийн засгийн сэргэлт илүү хүчтэй бөгөөд 7.9% -ийн өсөлттэй байх төлөвтэй байна гэжээ. Энэ нь өнгөрсөн оны 6-р сард таамаглаж байснаас 1 пунктээр илүү байна. Өмнө нь Олон улсын валютын сан (ОУВС) мөн “Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайлан”-д 2021 онд Хятадын эдийн засгийн сэргэлтийн өсөлт 8.2% -д хүрнэ гэж таамаглаж байсан.

Хятадын эдийн засгийн өсөлтийн талаар олон улсын эрх мэдэл бүхий үнэлгээний байгууллагуудын өндөр хүлээлтэй байгаа нь Хятадын эдийн засгийн хүчтэй уян хатан байдал, эрч хүчнээс үүдэлтэй гэж би үзэж байна.

Юуны өмнө, хөрөнгө оруулалтын өсөлт үргэлжилж, боловсруулах аж үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт шинэ тод цэг болжээ.

2020 онд Ковид-19 цар тахлын нөлөөн дор Хятадын хөрөнгө оруулалт эхний улиралд эрс буурчээ. Гэсэн хэдий ч тахлыг үр дүнтэй хянан, хөрөнгө оруулалтыг тогтворжуулах цуврал бодлогыг ар араас нь хэрэгжүүлж эхэлсэн тул Хятадын хөрөнгө оруулалт аажмаар тогтвортой болж, 2019 оны өсөлтийн чиг хандлагыг үргэлжлүүлсэн байна.

Үндэсний Статистикийн газрын мэдээллээс үзэхэд өнгөрсөн оны 1-р сараас 11-р сар хүртэл үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт (хөдөөгийн өрхөөс бусад) өмнөх оны мөн үеэс 2.6% -иар өсчээ.

2021 онд үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалтын жилийн өсөлтийн хурд, орон зай хэвээр байх болно гэж би үзэж байна. Нэг талаас “14-р таван жилийн төлөвлөгөө” -нд боловсруулах аж үйлдвэрийн эзлэх хувь үндсэндээ тогтвортой байж, бодит эдийн засгийн суурийг бэхжүүлэх гэсэн санал дэвшүүлж байгаа бөгөөд энэ нь өндөр технологийн үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт хурдацтай өсөх болно гэдгийг харуулж байна. Нөгөө талаас “Шинэ дэд бүтэц”-ийн бүтээн байгуулалтын бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлэх нь хөрөнгө оруулалтын ерөнхий өсөлтийг цаашид дэмжих болно.

Хоёрдугаарт, хэрэглээг эрчтэй дэмжиж, шинэ төрлийн хэрэглээ нь гол үүрэг гүйцэтгэж байна. Хэрэглээ бол Хятадын эдийн засгийн тогтвортой, эрүүл хөгжлийг дэмжих чухал хөдөлгүүр бөгөөд 2021 онд хэрэглээг дэмжих бодлого нь хэрэглээний чанар, шинэчлэлтийг үргэлжлүүлэн шат өгсүүлэх болно.

Шинэ оны эхээр Хятадын худалдааны яам зэрэг 12 салбар өргөн хэрэглээний бараа, хөдөө орон нутгийн хэрэглээний нөөцийг ахиулах иж бүрэн бодлого тогтоож, үйл ажиллагаа хэрэгжүүлсний улмаар 2021 оны хэрэглээний өсөлтөд сайн эхлэл болсон юм.

2021 онд Хятадын хэрэглээ улам бүр нэмэгдэж, Хятадын эдийн засгийн өсөлтийн хүчтэй хөдөлгөгч хүч байх болно гэж би үзэж байна.

Гуравдугаарт, экспортын өсөлтийн хурд өндөр байгаа нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдзздэхэд хангалттай эрч хүч болж байна. 2020 онд Хятадын гадаад худалдааны импорт, экспорт өндөр хурдаар өссөн юм. Худалдааны яамны мэдээллээс үзвэл, 2020 онд Хятадын гадаад худалдааны импорт, экспортын хэмжээ болон олон улсын зах зээлд эзлэх хувь хэмжээ нь түүхэн дээд хэмжээнд хүрч, гадаад худалдааны байгууллагууд, аж үйлдвэрийн хангамжийн сүлжээ болон олон улсын зах зээлд эзлэх хувь хэмжээг тогтворжуулж, гадаад худалдаа, гадаад хөрөнгө оруулалтын тогтвортой байдлын үндэс суурь болжээ. Худалдааны яамны хамгийн сүүлийн статистик мэдээнээс харахад Хятадын импорт, экспортын нийт хэмжээ 2020 онд 32 их наяд юаньд хүрч, 2015 онтой харьцуулахад 30% -иар өсөх төлөвтэй байна.

Үүнээс үзэхэд, хөрөнгө оруулалт, хэрэглээ, экспорт нь Хятадын эдийн засгийн тогтвортой өсөлтийг ахиулахын зэрэгцээ дэлхийн эдийн засгийн сэргэлтэд итгэл, эрч хүч сэлбэх болно. \Сэтгүүлч: Сайн-Өлзий\

Exit mobile version