CRI Монгол радио
“Төрийн жүжиг” тоглогдож байна
Шинэ оны өмнө, 12 сарын 30-нд эхэлсэн Өвөр Монголын Соёлын өдрүүд цахимаар үргэлжилж байна. Соёлын өдрийн хөтөлбөрт концерт, үзэсгэлэн, кино наадам, цахим сурталчилгаа багтдаг. Энэ удаад Бээжин жүжгийн сонгодог бүтээлээс хэсэгчлэн үзүүлж буй нь онцлог болж байна. Сонирхуулахад, Бээжин жүжгийг Хятадын “Төрийн жүжиг” гэж нэрлэдэг. Энэ төрлийн 300 орчим ший жүжгээс илүү алдартай нь Бээжин жүжиг бөгөөд 2010 онд ЮНЕСКО-ийн биет бус соёлын өвд бүртгэгджээ.
Энэ жилийн соёлын өдрүүдэд “Хааны луут дээлийг элдсэн нь”, “Цагаан могойн шастир”, “Ши Шян Жи бичиг” зэрэг дуурийн сонгодог бүтээлийг хэсэгчлэн үзүүлж байгаа юм. Төрийн жүжигт театрын шилдгүүд тоглодог. Энэ уламжлал ёсоор Бээжин жүжгийн театрын шилдэг жүжигчид урлагийн өндөр түвшинд тоглож байна. Бээжин жүжгийг 200 гаруй жилийн турш тоглож ирсэн ба зохиол, хөгжим, тайзны чимэглэл, уран зураг, тоглох арга барил зэрэг нь маш өвөрмөц дэг жаягтай урлагийн онцгой хэлбэр юм.
Зохиолын хэлбэр, зохиомжийн хувьд Хятадын ардын аман зохиолыг ашиглаж эртний гүн ухаан, нийгмийн ёс зүйн тухай өгүүлдэг байна. Сэдвийн хувьд түүхийн сэдвүүд зонхилох агуулга болно. Түүхэн хугцаанд 1300 гаруй жүжиг зохиогдсон байдгаас, олон жил тасралтгүй тоглогдсон жүжиг 400 гаруй бий.
ХХ зууны 20, 30-аад онд алдарт жүжигчин Мэй Ланьфан Бээжин жүжгийг гадаадад тоглож үзүүлснээр барууны хүмүүс Хятадын жүжгийн талаар ойлголттой болж, өрнө дорнын соёлын солилцоог эрчимжүүлж байжээ.
Энэ удаад Бээжин жүжигт дуулах, унших, жүжиглэх чадварыг үзүүлнэ. Хөгжмийн өвөрмөц зэмсэг, хувцас, тайз засал, багаж хэрэгсэлтэй танилцах боломжтойн дээр тэдний дуулж, бүжиглэж үлгэр өгүүлэх нь сонирхолтой юм.
Эдгээр жүжгийг http://mongol.cri.cn/ сайт, http://www.solongonews.mn/ сайтын “‘Хятад орныг танин мэдэх· Монгол улстай холбогдох’ Өвөр Монголын цахим соёлын өдрүүд” тусгай булан , Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн албаны сайт зэргээс үзэх боломжтой.
Хятадын олон улсын радиогийн Анд студи (https://www.facebook.com/Andstudio2020) Өвөр Монголын Соёлын тухай баялаг хөтөлбөртэй танин мэдэхүйн уралдаан зарлаж байна.