CRI Монгол радио
Давосын Эдийн засгийн чуулганыг энэ сарын 25-29-ний өдрүүдэд цахимаар зохион байгуулна
Нэгдүгээр сарын 25-29-ний өдрүүдэд Дэлхийн эдийн засгийн чуулганы цахим хурал зохион байгуулагдана.
Энэхүү арга хэмжээнд БНХАУ, БНФУ, ХБНГУ-ын Төрийн тэргүүн нар оролцож, илтгэл тавихаа мэдэгдээд байна. Мөн Япон, БНЭУ-ын Ерөнхий сайд нар, Европын Комиссын Ерөнхийлөгч оролцоно. Цахим хурлын үндсэн сэдэв нь нийгэм эдийн засгийн шударга тогтолцоо, дижиталчлал, уур амьсгалын асуудал байхаар байгааг чуулганы зохион байгуулагчид мэдээллээ.
Жил бүр Швейцарын Давос хотноо зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээ энэ удаад цар тахлын улмаас цахимаар давхар зохион байгуулагдахаар болсон юм. Албан ёсны хурал ирэх тавдугаар сард Сингапурт болно.
О.Адьяасүрэн