Нийгэм
МХЕГ: 15 эмнэлэгт шалгалт хийхэд иргэд ажилтнуудын халууныг хэмжих, макс зүүлгэх шаардлагыг хангуулаагүй зөрчил илэрчээ
Мэргэжлийн хяналты ерөнхий газраас эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлын хяналт шалгалт хийлээ.
Уг шалгалтыг 15 эмнэлэгт хийсэн бөгөөд шалгалтаар эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой зохион байгуулалтын болон хувийн хамгаалах хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодис, эм, эмнэлгийн хэрэгслийн тоног төхөөрөмжийн хангамж дутагдалтай, иргэд ажилтнуудын халууныг хэмжих, макс зүүлгэх шаардлагыг хангуулаагүй зэрэг зөрчлийг илэрчээ.
Мөн дээрх зөрчил нь Улаанбаатар хот болон Ховд, Увс, Сэлэнгэ, Өвөрхангай, Орхон, Дундговь аймгийн зарим эмнэлэгт илэрсэн тул албан шаардлага, зөвлөмж өгч зөрчлийг арилгуулах арга хэмжээ авлаа.
Мэргэжлийн хяналты ерөнхий газар