Орон нутаг

ХӨВСГӨЛ болон ЗАВХАН аймагт 4.3-4.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Нийтэлсэн

Хөвсгөл аймгийн Ханx суманд өчигдөр буюу нэгдүгээр сарын 21-нд 4.3-4.8 магнитудын хоёр удаагийн газар хөдлөлт, Завхан аймгийн Идэр суманд мөн өдрийн 17 цагийн орчимд 4.6 магнитудын газар хөдлөлт тус тус болжээ.

Тодуулбал, Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн “Модон хүй-Арал” гэдэг газар анх энэ сарын 12-ны өдрийн 05:32 цагт 6.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон. Үүний давтан хөдлөлт өчигдөр болсон ба тус сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар өчигдөр /01.21/ өдрийн 11:43 цагт 4.3 магнитуд, 18:51 цагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус тус болсон тул аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.

Мөн Завхан аймгийн Идэр сумын Дархан-Уул багийн “Солооны Хандгайт” гэдэг газарт өчигдөр /01.21/ өдрийн 17:34 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 17:43 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэд, тус аймгийн Улиастай сумын иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэжээ.

Эх сурвалж: ОБЕГ

Exit mobile version