Энтертайнмент

Кайли Женнер амралтанд авахуулсан бикинитэй зурагаа тавьжээ

Нийтэлсэн

Загвар өмсөгч Кайли Женнер Мексикийн Халиско мужийн Кэриес аралд Кендалл эгчтэйгээ амарч байна. Тэд дээд зэрэглэлийн тансаг байранд буужээ. “Барууны нар далайн цайз” нэртэй амралтын газарт буудаллах нэг өдрийн зардал нь 7643 ам.долларын үнэтэй аж. Гэхдээ жирийн мексик иргэдэд үнэтэй  гэж тооцогдох ч эгч дүүсийн хувьд үнэтэй биш аж. Кайли амарч байгаа газраасаа Халиско арлын үзэсгэлэнт байгалийг харуулсан олон зураг оруулсан байна. Мөн бикини өмсч биеийн галбираа гайхуулсан зурагаа тавьжээ. Эгч дүүсийн цахим орчинд тавьсан ил захидалд бага Кардашьян “Нар, нар минь намайг жаахан дулаацуулаач” гэж бичсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.1.22 БААСАН № 16 (6493 )

Exit mobile version